Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-2


Newszone.mn
12-р сарын 2
8 цаг 32 минут

Монгол Улс дэлхийн хушны самрын идээний 30 хувийг нийлүүлдэг. Гэсэн атлаа самрын идээний экспортоос татвар татаасаа ч авч чаддаггүй. Энэ бизнес далд хэлбэрээр үргэлжилсээр байгаа юм.

Уг нь хушны самартай холбоотой хууль эрх зүйн орчин манайд хангалттай байдаг. Тэр дагуу төрийн байгууллагууд ажиллаж чадвал Монгол Улсын төсөв санхүүд дориухан нэмэр тусаа өгөх ёстой.

Албан ёсоор өнгөрсөн 2021 онд 568 иргэн, 25 компани хушны самар түүж, цайруулсан. Харин 13 компани боловсруулж, 27 компани экспортолсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Самрын бэлтгэх, боловсруулах шатанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зөвшөөрөл олгоход 300 мянга, сунгахад 150 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ойн тухай хуулиар самар ашиглах эрхийг бичгийг байгалийн нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг үндэслэж тухайн нутаг дэвсгэрийн ойн анги, байгаль хамгаалагч нь өгдөг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөрийн Байгаль орчны сайд тогтооно. Хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 9-нд Байгаль орчны сайдын тушаалаар уг төлбөрийг кг тутамд 1400 төгрөгөөр тогтоосон.

Экспортлох шатанд нь Засгийн газрын 215 оны 410, 485 дугаар тогтоолын дагуу лиценз авах ёстой. Энэхүү самар экспортлох лицензийг гурван жилээр олгодог. Экспортлох хэмжээгээр нь Байгаль орчны яамнаас гэрчилгээ өгнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар Ховор ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход хуурай жингийн кг тутамд 3000 төгрөг авдаг. Мөн МҮХАҮТ-ын 2006 оны 52А тушаалаар баталсан журмаар экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг өгдөг. Нөгөөх самрын сүлжээ энэ мэтийн хураамжийг бол ёс төдий төлдөг байгаа юм. Учир нь хилээр гарахдаа хэмжээ нь мэдэгдэх учраас түүнтэйээ дүйцүүлэхгүй бол болохгүй.

Гэвч самар бэлтгэх, ашиглах, түүнд хяналт тавихтай холбоотой дүрэм журмуудыг зөрчиж, дээрх төлбөр хураамжаас зайлсхийсэн явдал цөөнгүй гардаг.

Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад самар түүж бэлтгэх, ашиглалтад төр, олон нийтийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ.

Уг нь Архангай аймгийн Цэнхэр сумаас 196.5 тн, Ихтамир сумаас 239.2 тн, Тариат сумаас 217.4 тн самар бэлтгэж, ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар олгожээ. Дээрх сумдаас “Цэц манхан”, “Мотума”, “Өнгөт тэнгэр”, “Чиүшин фүүд”, “Нэмүүн тайга”, “АСНЕФ”, “Буман боргоцой”, “Идэр чандмань”, “Өлзийт тал далай”, “Номин гал”, “Арвин ачит”, “Эс эйч би си”, “Түмэн хурын хишиг”, “Цул хангайн дэрс” зэрэг компаниуд самар бэлтгэжээ. Цэнхэр, Ихтамир, Тариат сумын дарга нар дээрх компаниудтай “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж, самар бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Ийм зөрчлийн дагуу Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан байгаа юм. Түүнчлэн тэр компаниуд самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй байна. Бас самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулжээ. Үүнээс гадна самар бэлтгэсэн талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг ноцтой зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Энэ зөрчил ил болсны дараа Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ цахим сүлжээгээр “Мянга, мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.

Энэ тушаал хэрэгжсэн эсэх нь одоогоор тодорхой мэдээлэл алга. Одоогоор сайд ч чимээгүй, Ойн газар ч таг чиг байна.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдын хэлдэг үнэн. Самрын сүлжээний гар хөл болдог хэдэн компани самрын мянга мянган тн-оор гаргадаг. Үнэн. Нэг ч ажилчингүй. Энэ үнэн. Ямар ч татвар төлдөгггүй. Баталгаатай үнэн.

2021 онд самрын идээ экспортолсон 27 компанийг харъя л даа. Эдгээрийн ес нь нэг ч ажилчингүй байна. Эндээс их хачин юм харагдана. Нэг ч ажилчингүй “Тайхарын цуурай” компани 1043.6 тн, “Топ магнат” компани 320 тн, “Арвин боргоцой” компани 295 тн, “АСНЕФ” компани 275.3 тн, “Монтэар жим” компани 257 тн, “Шилмэл хүнс” 240 тн, “Тэнүүн экологи дэвшил”компани 235.2 тн, “Эс эйч би си” компани 203 тн, “Хулангийн хурд трейд” 122.3 тн-ыг экспортолсон байгаа юм.

Бас 1347 тн-ыг экспортолсон “Дархансэлэнгэ говь” компани тавхан, 516.3 тн-ыг экспортолсон “Хонин усны хишиг” компани зургаахан, 484.8 тны-г экспортолсон “Бэржинхангай” компани, 85 тн-ыг экспортолсон “Мофко групп” компани тус бүр ганцхан ажилчинтай байх жишээтэй. Ингэхээр Монгол Улсад төлөх ямар ямар татвараас бултаж байгаа нь тодорхой юм.

Тэгэхээр бүгдээрээ нэг “тоо” бодох ёстой болж байгаа юм. Бодох ч гэж “хайх” хэрэгтэй боллоо. Бидний өмнөх дугаараараа “2021 онд дэлхийн зах зээл дээр нэг кг самрын үнэ 27 ам.доллар байхад нэр бүхий компаниуд дунджаар 6.5 ам.доллараар Хятад руу гаргасан” гэх мэдээллийг хүргэсэн. Дэлхийн үнэ 27 ам.доллар байхад манай 6.5 ам.доллараар зараад байгаагийн зөрүү 20-оос доошгүй ам.доллар хаашаа орчихсон бэ. Үүнийг яагаад асууж байна вэ 2021 онд самрын идээ экспортолсон компаниудын зарим нь 13-21.1 ам.доллараар экспортолсон байгаа юм. Тухайлбал, “Грийнпинус” компани өнгөрсөн оны 1-10 дугаар сарын хооронд 178.1 тн-ыг 12-21.1 ам.доллараар гаргажээ.

За яахав, бизнесийн ашиг ганзаганы үе шиг хэд нугарч, өм цөм ирэхгүй. Тэр ойлгомжтой. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээр 27 ам.доллар байхад “Грийнпинус” шиг 12-21.1 ам.долларын үнээр экспортлох нь эрүүл бизнес юм.

Тэгвэл 6.5-аар гаргадаг нөхдийн дундаас нь алга болгосон 20 орчим ам.доллар хаана шингэдэг юм бэ. Авлигад зарцуулагддаг гэж л харагдана. Дээр дурдсан даа, Архангайн гурван сумын дарга нар нэр бүхий компаниудтай журам зөрчиж, зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Тэр компаниуд нь самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй. Самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан. Энэ бол самрын сүлжээний үйл ажиллагааны хамгийн жижигхэн жишээ юм. Ямартай ч энэ ноцтой зөрчил Б.Бат-Эрдэнэ сайдын анхааралд орсон байна.

Харин татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгуулагууд, бас МҮХАҮТ яаж ажиллавал зохистой юм бэ.

Гаалийн тариф нь ийм бодит бусаар тогтоогдчихдог. Өөрөөр хэлбэл, экспортын үнийн дүн нь 6.5 ам.доллар гэхээр гааль түүнээс нь л татвараа авна. Гэтэл зөвхөн 2021 оны мэдээллээс харахад компаниудын тайлагнасан гаалийн үнэ харилцан адилгүй байна. Олонхынх нь дунджаар 6.5 ам.доллар болж байгаа бол цөөхөн компани 10-аас дээш 21.1 ам.доллараар худалдаалсан байгаа юм. Энэ хэт зөрүүтэй байдалд гаалийн байгууллага, ГЕГ-ын дарга Б.Асралт хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Тодруулахад, самрын идээ экспортолдог компаниуд гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний самрын идээг хилээр гаргаж байх магадлал өндөр байна.

Татварын байгууллага ч үүргээ биелүүлэхэд ажил үүрэг хийгээд хууль эрх зүйн талаас саад болж буй зүйл алга. Харин тус татварын байгууллагын илтэд санаачилгатай үйл ажиллагаа дутмаг байгаагаас, хамгийн гол нь самрын идээг экспортод гаргахдаа хуулийн дагуу татвар төлж, орлогын болон нийгмийн даатгалын татвар шимтгэлээ тогтмол төлдөг хэдэн компани нөгөөх сүлжээний хөлд үрэгдээд дуусахад ойртжээ. Өөрөөр хэлбэл, дунджаар 6.5-хан ам.доллараар экспортолдог атлаа самрыг бэлтгэх, боловсруулах шатанд асар их зардал гаргадаг. Шулуухан хэлэхэд, гуравхан хятадын тараасан мөнгөөр эндэх зуучлагчид нь өндөр үнээр шууд худалдаж авдаг байгаа юм. Ингэхээр самрын бизнесийг шударгаар эрхэлдэг компаниуд нь сөхрөхдөө тулдаг байна. Тиймээс ТЕГ-ын дарга Б.Заяабал болон алба хаагчид нь бас л хяналт шалгалтыг зохион байгуулж, тогтмолжуулж, чанаржуулж, самар экспортлогч компаниудаа “ус тос”-оор нь ялгах шаардлага үүсчээ.

 Үргэлжлэл бий...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд9 сар 29. 16:19Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ9 сар 17. 7:33Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!8 сар 28. 13:00Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ8 сар 13. 12:15Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу8 сар 13. 11:57Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа8 сар 13. 11:14Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан8 сар 13. 11:01Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ8 сар 13. 10:02Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг8 сар 13. 9:02Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна8 сар 13. 8:30Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа8 сар 13. 8:05Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна8 сар 13. 7:30Дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 13. 7:10Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.