АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ирэх оны санхүүгийн жилийн (2023 оны 9-р сарын 30 хүртэл) төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд Украинтай холбоотой 45 тэрбум доллар, үүнд 13 тэрбум гаруй долларын эдийн засгийн тусламж, 23 тэрбум гаруй долларын цэргийн тусламж багтах болно. .
Санал хураалт хараахан дуусаагүй байгаа ч дэмжигчдийн саналын тоо хангалттай байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Сануулахад хэдхэн хоногийн өмнө Украины ерөнхилөгч Зеленский АНУ-д айлчилсан бөгөөд энэ үеэрээ тэрбээр 2 тэрбумын тусламжийн багцтай эх орондоо ирж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих