
Salt Bae буюу мах амталж буй бичлэгээрээ олны танил болсон тогооч Нусрет Гокче хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын дараа ногоон талбай дээр гарч, аваргын цомыг атгаж буйгаар зургаа даруулсан билээ. Тэгвэл Олон улсын Хөл бөмбөгийн Холбооноос үйл явдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах болжээ.
Учир нь тус холбооны журамд тусгаснаар аваргын цомыг тэмцээний ялагчид, холбооны албан тушаалтнууд болон цомыг хожсон шигшээ багийн харьяа улсын тэргүүн л барьж болно гэж заасан байдаг юм.
Харин Нусрет Гокче тоглолт дуусаж, цэнгэлдэх олон нийтэд үүдээ хаасан хойно талбайд гарч ирсэн нь холбооны удирдлагаас мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхэд хүргэсэн байна.
Сэтгэгдэл бичих