
"Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эхлэхийн өмнөхөн бэртэл авч оролцож чадаагүй "Осло-2021" дэлхийн аварга Акари Фүжинами өчигдөр Токио хотын "Камизава" ордонд өндөрлөсөн Бүх Японы аварга шалгаруулах "Emperor's Cup" тэмцээний 53 кг-ын жинд аваргалав. Наран улсын бөхчүүдийн Парисын олимпийн наадмын хамгийн эхний том сорилго болсон тус тэмцээнд Акари шигшээ барилдаанд дэлхийн хошой аварга Харүна Окүног 5:0-ээр ялж түрүүлсэн.
Сарын өмнө 19 нас хүрсэн Фүжинами 2017 онд дунд сургуулийн улсын аваргынхаа финалд ялагдсанаасаа хойш 106 дараалсан ялалт байгуулж супер цувралаа үргэлжлүүлэв. Ялагдашгүй супер охин ингэхдээ гадаад, дотоодын нийт 29 тэмцээнд (үүнээс дотоодын 21, гадаадын найм) алтан медаль хүртсэн байна.
Эх сурвалж: MGLsports.com
Сэтгэгдэл бичих