Тайваний Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Хятад улс өнөөг хүртэл Тайванийг тойрсон далай, агаарын сургуулилт хийж байна.
Тайваний агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүс рүү Хятадын агаарын хүчний 71 онгоц, тэр дундаа сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоц нэвтэрсэн гэж Тайваний арми мэдэгдлээ.
Тайваний Батлан хамгаалах яам Даваа гарагт Хятадын 43 нисэх онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсийн албан бус буфер гэж нэрлэгддэг гол шугамыг давсан гэж мэдэгдэв.
Үүний хариуд Бээжин Тайвань болон АНУ-ын өдөөн хатгалгад хариу болгож ням гарагт арлын эргэн тойронд “цохилт хийх сургуулилт” хийсэн гэж мэдэгдэв.
Хятад улс Тайванийг салан тусгаарласан муж гэж үзэж байгаа бөгөөд дахин нэгдэх нь цаг хугацааны асуудал юм. Харин үүний хариуд Тайвань бол тусгаар тогтносон улс, өөрийн гэсэн үндсэн хууль, арми, сонгогдсон засгийн газартай гэдгээ онцолдог.
Гэвч сүүлийн саруудад хоёр талын хурцадмал байдал тасралтгүй нэмэгдэж байна. Наймдугаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн.
АНУ-ын Төлөөгчдийн таннхимын даргын сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд хийсэн энэ айлчлалын хариуд Хятад улс Тайваны эргэн тойронд тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийсэн. Түүнчлэн худалдааны зарм хориг арга хэмжээг аваад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву Хятадын энэ үйлдлийг өдөөн хатгасан үйлдэл гэж буруушааж, Бээжин Тайванийг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг онцолсон.
Харин Тайваний статусын асуудлаар Вашингтон хэцүү тэнцвэрийг барих ёстой гэж үздэг. Нэг талаас, АНУ Бээжинтэй харилцах харилцааны тулгын чулуу болох "нэг Хятад" бодлогыг албан ёсоор дэмжиж буй. АНУ зөвхөн нэг Хятад хүлээн зөвшөөрч, Тайпей биш Бээжинтэй албан ёсны харилцаатай байдаг.
Харин нөгөө талаасаа Вашингтон Тайваньтай ойр дотно харилцаатай. Түүнчлэн АНУ тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээдэг бөгөөд 1979 онд батлагдсан "Тайвантай харилцах тухай хууль"-ийн дагуу түүнд зэвсэг худалддаг.
Гэсэн хэдий өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс Тайванийг заналхийлж, галаар тоглож байна гэж мэдэгдсэн. Тэрбээр хэрэв Хятад арал руу халдлага үйлдвэл АНУ-ын арми хөндлөнгөөс оролцоно гэсэн юм.
Харин түүний энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "Байдены хэлсэн үг Хятад, Тайванийн талаарх Америкийн албан ёсны байр суурийг өөрчилнө гэсэн үг биш" гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл бичих