Нэгдүгээр сарын 1
- Энэ өдрөөс эхлэн Хорват еврог албан ёсоор гүйлгээндээ оруулж байна. Ингэснээр евро бүсийн 20 дахь гишүүн орон болж байна. Энэ нь 2015 онд Литва улс орж ирснээс хойшхи Евро мөнгөн тэмдэгтийн холбоог анх удаа өргөжүүлж байгаа явдал юм.
-Түүнчлэн Хорват улс Шенгений бүсэд нэгдэн Европын паспортгүй зорчих бүсийн 27 дахь гишүүн орон боллоо. Сануулахад, 2011 онд Лихтенштейн Европын паспортгүй зорчих бүсэд нэгдснээс хойш анх удаа өргөжүүлж байгаа явдал юм.
- Шинэ оны анхны өдөр Луис Инасио Лула да Силва Бразилийн Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
- Узбекистан улсын латин цагаан толгойн шилжилт дууслаа.
Урьдчилан төлөвлөсөн үйл явдлууд
Нэгдүгээр сард:
- Энэ сарын 5 буюу ирэх Пүрэв гарагт Ватикан Пап лам XVI Бенедиктийг оршуулах ёслол болно.
- 2023 оны 1-р сарын 12-оос 1-р сарын 22-ны хооронд АНУ-ын Нью-Йорк, Лэйк-Плэсид хотод Дэлхийн өвлийн Универсиад наадам.
- 2023 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 14-ний хооронд Чехийн Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Хоёрдугаар сард:
- Хоёрдугаар сарын 20 - 2023 Daytona 500
- Хоёрдугаар сарын 25 - 2023 оны Нигерт бүх нийтийн сонгууль болно.
Гуравдугаар сарын 5 - 2023 оны Эстонийн парламентын сонгууль болно.
Дөрөвдүгээр сард:
– Voyager 2 нь дэлхийгээс хамгийн алслагдсан хоёр дахь сансрын хөлөг болох Pioneer 10-ыг гүйцэх төлөвтэй байна.Тодруулахад, Pioneer 10 бол 1972 онд хөөргөсөн бөгөөд Бархасбадь гараг руу хийх анхны даалгавраа гүйцэтгэсэн Америкийн сансрын аппарат юм. Үүний дараа Pioneer 10 нь Нарны аймгаас гарахад шаардлагатай хурдыг гаргаж чадсан таван хиймэл биетийн анхных нь болсонюм.
- 2023 оны 4-р сарын 2 - Финландын парламентын сонгууль.
- 2023 оны дөрөвдүгээр сарын 30-нд Парагвайд бүх нийтийн сонгууль болно.
Тавдугаар сард:
- Тавдугаар сарын 5 Сарны хагас хиртэлт Африк, Ази, Австралид харагдана.
- Тавдугаар сарын 6 – Лондоны Вестминстерийн сүмд Чарльз III, Камилла нарыг Их Британи болон Хамтын нөхөрлөлийн бусад хаант улсуудын хаан, хатан хаан болгон өргөмжлөх ёслол болно. Нэмж одотгоход 2022 оны байдлаар Хамтын нөхөрлөлийн 15 улс байдаг. Үүнд: Антигуа ба Барбуда, Австрали, Багамын арлууд, Белиз, Канад, Гренада, Ямайка, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Сент Китс ба Невис, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу, Их Британи нар юм.
- Тавдугаар сарын 7 - 2023 Тайландын бүх нийтийн сонгууль болно.
- 2023 оны тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 28-ны хооронд Финляндын Тампере хот, Латвийн нисйлэл Рига хотод Олон улсын Хоккейн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
- 5-р сарын 9-өөс 5-р сарын 13 - Их Британийн Ливерпүүл хотод 2023 оны Евровидение дууны тэмцээн.
2023 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 11-ний хооронд Индонезид болох 20 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн ДАШТ.
Зургадугаар сард:
- 6-р сарын 10 - 2023 оны Европын хөлбөмбөгийн Холбоо-/UEFA/ ны Аваргуудын лигийн финал Туркийн Истанбул хотод болно.
- 6-р сарын 18 - 2023 Туркт бүх нийтийн сонгууль.
- 2023 оны 6-р сарын 23-аас 7-р сарын 2-ны хооронд Польш улсын Краков, Малопольска хотод Европын наадам болно.
- 6-р сарын 25 - 2023 Гватемал улсын бүх нийтийн сонгууль.
Долоодугаар сард:
-2023 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд Австрали, Шинэ Зеландад болох ФИФА-гийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ.
- 7-р сарын 23 - 2023 Камбожийн бүх нийтийн сонгууль.
- 2023 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 6-нд Өмнөд Африкийн Кейптаун хотод болох Нетболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.
Наймдугаар сард:
- Африкийн супер лиг.
- 8 сарын 25– 9 сарын 10 нд 2023 оны FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин, Япон, Индонезид болно.
Есдүгээр сард:
-9 сарын 8 – 10 сарын 28. Регбигийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францад болно.
- 2022 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Жэжян хотын Ханжоу хотод болох Азийн наадам.
Аравдугаар сард:
- 2023 оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын 26-нд Энэтхэгт болох крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.
- 2023 оны аравдугаар сарын 8-нд Люксембургийн бүх нийтийн сонгууль.
- Аравдугаар сарын 14 Цагираг хэлбэрийн нар хиртэлт болох бөгөөд АНУ-ын баруун хэсэг, Төв Америк, Колумб, Бразилд харагдана.
- 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 5-ны хооронд Чили улсын Сантьяго хотод болох Пан Америкийн наадам.
- 10-р сарын 28. Европ, Африк, Азийн ихэнх нутгаар сарны хэсэгчилсэн хиртэлт харагдана.
Арваннэгдүгээр сард:
2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд Польшийн парламентын сонгууль болно.
2023 оны 12-р сарын 15 - Испанийн Кортес Женералийн бүх нийтийн сонгууль.
Сэтгэгдэл бичих