Оросууд шинэ оны шөнө Киев рүү камикадзе дроноор довтолжээ


Newszone.mn
1-р сарын 2
8 цаг 50 минут

Шинэ жилийн шөнө Оросын арми "Шахед" камикадзе нисгэгчгүй онгоцоор Киев болон бусад хотуудад довтолсон гэж Украины эрх баригчид мэдээлэв. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр хэд хэдэн далавчит пуужингаар харвасан гэжээ. Тус улсын Агаарын цэргийн хүчнийхэн  шинэ оны шөнө тус улсын нутаг дэвсгэрт  45 нисгэгчгүй онгоцыг устгасан байна.

Гэхдээ Украйны арми Оросын бүх дроныг устгасан уу, эсвэл зарим нь байндаа хүрч чадсан уу гэдгийг тодорхой хэлээгүй ч 2022 онын сүүлчийн шөнө 13 дрон, 2023 оны эхэнд 32 нисгэгчгүй онгоцыг устгасан гэжээ. 

Оросын нисгэгчгүй онгоцууд эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудыг онилсон байсан  гэж Киев мужийн захиргааны дарга Олексий Кулеба Telegram сувагтаа бичжээ. Тэрбээр мөн "Хүний ​​амь эрсдээгүй. Дэд бүтцийн байгууламжид гэмтэл гарсан. Онцгой байдлынхан ослын газар шөнөжин ажилласан" гэж бичжээ. 

Гэсэн хэдий ч Киев хотын дарга Виталий Кличко хэлэхдээ, оны сүүлийн шөнө иргэний дэд бүтэц эвдэрч, 20 оршин суугч гэмтэж, нэг хүн нас барсан. 14 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор хотын төвийн нэгэн зочид буудалд амьдарч байсан Японы сэтгүүлч байна. Пуужин харвасны улмаас зочид буудал хэсэгчлэн сүйрсэн гэж мэдээллээ.

Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн хотод ойртож байх үед нь агаарын долоон байг устгасан гэж Киев хотын захиргаа мэдээлж байгаа ч хотын дөрвөн дүүрэг, тэр дундаа төв дүүрэгт пуужингийн хэлтэрхий унасан байна. 

Эх сурвалж: ВВС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 21. 16:34Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 21. 16:32Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа2024, 11 сар 28. 16:30Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна2024, 11 сар 11. 16:28Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 11 сар 1. 17:26Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 10 сар 15. 10:23Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог2024, 10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд2024, 9 сар 29. 16:19Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна2024, 9 сар 18. 16:22Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!2024, 9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!2024, 9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?2024, 9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй2024, 9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог2024, 9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ2024, 9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна2024, 9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...2024, 9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ2024, 9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон2024, 9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ2024, 9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ2024, 9 сар 17. 7:33Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.2024, 9 сар 6. 16:20Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ2024, 8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!2024, 8 сар 28. 13:00Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар2024, 8 сар 27. 11:18Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа2024, 8 сар 23. 14:23Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа2024, 8 сар 14. 17:14Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна2024, 8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ2024, 8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ2024, 8 сар 13. 12:15

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.