Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр сүүлийн үед заал танхимын барилдаанд барилдахгүй байгаа билээ. Түүний барилдааныг үзэх дуртай фэнүүд нь Цагаан сарын барилдаанд барилдах болов уу гэсэн хүлээлттэй байсан юм. Тэгвэл арслан Б.Орхонбаяр сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд барилдахгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр "Бэртэлтэй байгаа учраас сар шинийн барилдаанд зодоглохгүй. Бэртлээ бүрэн эдгэртэл ямар ч барилдаанд орохгүй" гэжээ.
Б.Орхонбаяр нь хамгийн залуу арслан буюу 22-хон насандаа өнгөрсөн 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадмаар Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл бичих