Дэлхийн нийт сошиал хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрэв


Newszone.mn
2-р сарын 20
10 цаг 00 минут

Технологийн дэвшил бидний амьдралд хэрхэн нөлөөлж, интернэт, нийгмийн харилцааны сувгуудыг бид хэрхэн хэрэглэж байгаа талаарх дэлхий нийтийн дүн шинжилгээг нэгтгэн гаргадаг хамгийн том судалгаа гэж болох “Digital 2024” тайлангийн дүнг олон нийтэд танилцууллаа.

“We are social” болон “Meltwater” байгууллагын хамтран гаргадаг энэхүү судалгаа нь бүх төрлийн интернэт болон сошиал платформын нэгдсэн мэдээллийг гаргадгаараа ихээхэн алдартай. Тиймээс ч энэхүү тайлангийн дүнг технологийн салбар, эдийн засаг, нийгмийн томоохон зүтгэлтнүүд, засгийн газрын шийдвэр гаргагчид болон судлаач эрдэмтэд ихээхэн анхаарч хүлээдэг аж.

"Digital 2024"-ийн мэдээллийн бааз суурийг бүрдүүлэхэд магадлан итгэмжлэгдсэн гуравдагч этгээдээс санал асуулга, асуумж зэрэг олон хэлбэрээр авдаг учир маш найдвартай эх сурвалж хэмээн үздэг.

Сошиал болон мэдээллийн судалгааны бүтэн жилийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан энэхүү тайлангийн хувьд өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад энэ жилд мэдээлэл бэлтгэх аргачлалд зарим нэг өөрчлөлт орсон байна. Улс орнуудын мэдээллийн сүлжээний хэрэглээг тус тусад нь задалж,  дэлгэрэнгүй мэдээллийг гаргаснаараа онцлогтой учир өмнөх жилүүдийнхтэй шууд харьцуулах нь зохимжгүй, ерөнхий үнэлгээг харах нь зүйтэй гэдгийг тайланг гаргагчид онцолжээ.

550 хуудас бүхий "Digital 2024" тайлангаас онцлох дүгнэлтүүдийг тоймлон хүргэе.

Сошиал медиа зугаацуулах үүрэгтэй учраас хэрэглэгчид хошуурсан хэвээр

НҮБ-ын тайланд дурдсанаар одоогоор дэлхий дээр 8.08 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үеэс дэлхийн хүн ам 74 саяар нэмэгдэж, 0.9 хувиар өсчээ.

Дэлхий дээрх нийт хүмүүсийн 66 гаруй хувь нь интернэт ашиглаж байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн тоо 5.35 тэрбум болжээ. 2023 он гарснаас хойш 97 сая хүн интернэтэд шинээр нэгдсэн бөгөөд энэ нь 1.8 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. 

2024 оны эхээр идэвхтэй сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрсэн нь энэхүү тайлангийн хамгийн гол мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий найман тэрбум хүний 62.3 хувь нь сошиал хэрэглэгч болжээ. Энэ тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ганцхан жилийн дотор 266 саяар нэмэгдэж, жилийн өсөлт 5.6 хувь байгаа юм.

Сонирхолтой нэгэн баримт байгаа нь секунд тутамд 8.4 хэрэглэгч сошиалд нэгддэг аж. Мөн сошиал медиагаас илүү онцлох бас нэгэн үзүүлэлт гэвэл гар утас хэрэглэгчдийн тоо 2024 оны эхээр 5.61 тэрбум болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 138 саяар буюу 2.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Сошиал медиа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээс илүү зугаа цэнгэлийн томоохон үүрэг гүйцэтгэдэг учир залуучууд ихээр хэрэглэсэн хэвээр байна.  Товчхондоо бол, энтертайнмент контент нь сошиал медиа ийм их хандалттай болсны гол шалтгаан юм. Хөдөлмөрийн насны интернэт хэрэглэгчдийн 97 гаруй хувь нь олон нийтийн сүлжээ, болон чатлах зорилгоор л интернэтэд ордог гэжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр зугаа цэнгээний болон харилцаа холбооны зорилгоор сошиал платформуудыг хэрэглэх нь түгээмэл юм. Мөн Google, Bing зэрэг хайлтын системүүд хэрэглээгээрээ сошиалын ард буюу гуравдугаарт орж байна. Хэрэглэгчдийн таван хүн тутмын дөрөв нь (80.7 хувь) хайлтын системийг тогтмол ашигладаг гэжээ.

“Инстаграм”,  “Тикток” гэх хоёр “аварга” платформын хувьд аппликэйшнийн хэрэглээн дээр маш бага хувийн зөрүүтэй өрсөлдөж байгаа бол нийт сошиал хэрэглэгчдийн тоогоор whatsapp тэргүүлж байгаа нь бас нэгэн төсөөлж байгаагүй үр дүн байв. “TikTok”-ын нэг хэрэглэгчийн сард зарцуулдаг дундаж хугацаа нийт гурван цаг 46 минутаар буюу өссөн бол “Instagram”-ын дундаж хугацаа дөрвөн цаг буюу 34 хувиар нэмэгдсэн байна.

Харин “Facebook”-ийн сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 91 саяар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Одоогийн нийт 3.05 тэрбум хэрэглэгчдийг насны ангиллаар авч үзэхэд 13-аас дээш насны бүх хүмүүсийн 48 хувь нь энэ платформыг өргөн ашиглаж байна.

Өмнөд африкууд сэрүүн цагийнхаа 60 хувийг интернэтэд зарцуулдаг

Нэг хэрэглэгч өдөрт дунджаар 400 минут зарцуулдаг гэж тооцвол дэлхий нийтээр 780 их наяд минутыг энэхүү интернэтийг ашиглахад зарцуулж байгаа гэсэн сонирхолтой тоо уншигдаж байна. Бүр цааш задалбал, энэ хугацаа нь хүн төрөлхтний оршин тогтнох бараг 1.5 тэрбум жилтэй тэнцэх юм.

Газар нутгийн хувьд Өмнөд Африкчууд хамгийн их цагийг онлайнд зарцуулдаг. Тус улсын жирийн хэрэглэгчид өдөрт дунджаар есөн цаг 24 минутыг интернэтэд зарцуулдаг гэж мэдэгджээ. Хүн өдөрт найман цаг унтдаг гэж үзвэл Өмнөд Африкийн иргэд сэрүүн байгаа цагийнхаа 60 хувийг интернэтэд зориулдаг гэсэн үг.

Бразилчууд дунджаар есөн цаг 13 минутыг интернэтэд зориулдагаараа хоёрдугаарт бичигджээ.

Харин гуравдугаарт жагссан Филиппинчүүдийн хувьд найман цаг 52 минут байна.

Энэтхэгийн хүн ам дэлхийд тэргүүлж эхэлсэнтэй ижил интернэт хэрэглэгчдийн тоо ч хурдацтай өсч байна. Ойролцоогоор 750 сая интернэтийн идэвхтэй хэрэглэгчид энэ улсад байгаа ч дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй бага тоо гэж үзэж болно. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар энэ зөрүү багассаар байгаа гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд9 сар 29. 16:19Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ9 сар 17. 7:33Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!8 сар 28. 13:00Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ8 сар 13. 12:15Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу8 сар 13. 11:57Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа8 сар 13. 11:14Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан8 сар 13. 11:01Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ8 сар 13. 10:02Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг8 сар 13. 9:02Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна8 сар 13. 8:30Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа8 сар 13. 8:05Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна8 сар 13. 7:30Дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 13. 7:10Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.