Аз болж зуд боллоо


Newszone.mn
2-р сарын 26
10 цаг 07 минут

Ардчиллынхны дуулдаг

“Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ” хэмээн шүлэглэсэн “Хонхны дуу” хэмээх дуу бий. Тэгвэл яг үүнтэй адил шаварт суусан МАН-ынхан ирэх сонгуулиар ард түмэнд хэлэх үггүй, уулзах нүүргүй улалзаж суутал аз болж зуд боллоо. Зудыг арилгадаг баатар болж бүс тойргоороо явж ард түмнийг аварч байгаа тухай жүжиг тавихад үнэхээр хэрэгтэй зүйл ажээ, энэ их цас, жавар.

МАН эрх барьж байх найман жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засгийг сөхрүүлсэн. Ямар сайндаа л 2023 оны намар дефолт зарлах эсэхдээ тулах вэ дээ. МАН-ын гай, балаг 2016 оноос эхлэн тоологдоно. Анх мөрийн хөтөлбөрөө татвар нэмэхгүй гэж тодоос тод бичиж, иргэдийн итгэлийг олж үнэмлэхүй олонх болсныхоо дараахнаас л татвар нэмж эхэлсэн. Ажилтан, ажил олгогч тус бүр 10 хувийг төлдөг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг жилээс жилд нэг хувиар нэмсээр өнөөдөр 26.7 хувь болсон. Дараа нь бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн. Ингээд зогсоогүй, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон. Суудлын автомашины албан татвар, шатахууны онцгой албан татвар, импортын тамхины татвар, тамхи, согтууруулах ундааны албан татвар… Татвар, татвар, татвар. Иргэд аж ахуйн нэгжийн хосыг нь шувтартал татвар нэмсэн. Ингэж төсвийн орлогыг бүрдүүлсэн. Төсвийн зарлагыг тэлсэн. “Татвар нэмэхгүй гэсэн яалаа” гэсэн сэтгүүлчийн асуултад “тэр амлалт өнгөрсөн сонгуулийнх л даа” гэж хэлээд араас нь даапаалан инээсэн.

Ингээд л төсвийн мөнгөөр намынхнаа угжиж гарсан. ЖДҮ-гээс эхэлье. Засгийн газраа унагахгүйн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гишүүн бүрд 950 сая төгрөгийг тараасан. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих, тэднийг дэмжих зээл МАН-ын цулайсан хэдэн нөхдийн халаасанд орсон. Өөдгүй байсан. Ямар ч совестгүй, үхэхээс бусдаар юу ч хийж мөнгө олж мэдэхээр тэр нөхдүүд одоо ч Монгол төрийн өндөр албанд суугаа. Тэд төрд нүүрлэх хулгайн “шанг” татсан. Араас нь боловсролын зээлийн сан, тариалан эрхлэлтийн сан гээд явж өгнө. Нийт 21 сан бий. Эрх мэдлээрээ далайлгаж авгай хүүхэд, ач гуч, найз нөхөд юу байдаг юм бэ тэр бүхэнд иргэдэд очих хөнгөлөлттэй зээл бүхнийг авсан. Зээлээ төлөөгүй мурьсан нь ч бий. Тэр нь Хөгжлийн банкаар илэрсэн. Эрх мэдлээрээ далайлгаж авсан зээл ихэнхийг нь эзэлнэ. Авахдаа яаж далайлгаж, яаж авсан яг тэр хандлагаараа хандсан. Зээлээ төлөөгүй. Бодвол хэзээ нэгэн цагт тэглэчихнэ гэсэн дэврүүн бодлынх биз. Чанаргүй зээл олширсон. Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн. 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй монголчуудын бүү хэл дэлхий нийтийн өмнө шившиг болонгоо алдсан. Аргаа барсан хэрэг л дээ, УИХ-ын нээлттэй сонсгол, Шүүх хурал болсон. Шүүх танхимд багтахгүй их эзэн холбогдогчид. Арга ядахдаа Улаанбаатар чуулгын байранд тэдний хэргийг шүүн тасалсан. Иргэдийг тавлаад ч байгаа юм шиг, ноёлоод ч байгаа юм шиг тайлбар мэдүүлгүүд. Хамгийн муухай нь зарим улстөрчид олны хэл амнаас айхдаа хэдэн жил, сараар төлөөгүй байсан эргэн төлөлтөө хэдхэн хоногийн дотор төлчихсөн. Тэр нь мянга, саяар бус тэрбум, их наядаар тоологдоно. Шүүхээс тэр хэргийн захын жараахайд хариуцлага тооцосхийгээд эзэн холбогдогч эрх мэдэлтнүүдийг ялаас мулталсан.

Монголын нийгэмд өрнөх хүн айж цочмоор улс төрийн сенсаци үүгээр дуусаагүй. 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гээд л араас нь гараад ирсэн. Монголчууд тэр аяараа харвах шахсан. Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний дүнтэй хулгай. Арай ч 40 их наяд биш байсан юм билээ л дээ. МАН-ын охин нам гэгддэг ХҮН намын даргаас гарч ирсэн тоо. 40 их наядаас дөрөв болж буурсан. Муухай хорчин л доо, энэ арга. Бодвол нийгмийн зарим хэсэг 40 их наяд биш байгаа нь яамай гэж хүлээж авсан ч юм билүү, хэн мэдлээ. Аймшгийн хулгай. Төрийн нууцад оруулж байгаад оффтейк гэрээ хийж байгаад идчихсэн. Зах зээлд 400 гаруй ам.долларын үнэтэй байгаа Монголын нүүрсийг 60, 80 ам.доллараар зарсан. Хоосон машин гаргасан. Хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн гэхчлэнгээр хэрэг хөвөрнө. Мэдүүлэг өгөх төрийн өндөр дээд албан тушаалтны урт дараалал ч мөн хөвөрнө.

Араас нь ногоон автобусны хэрэг гарч ирсэн. Мөн улаан, цэнхэр автобусных ч байгаа. Автобус гэх хүйтэн, ноорхой зооринд хөл дүүжилж байгаа нийслэлчүүдийг сонгосон төлөөлөл нь өрөвдөөгүй. Автобусны тендер дундаас завшсан хэрэг дэндүү муухай байсан. Ер нь энэ олон хэргийн дараа монголчууд хулгайг их хулгай, бага хулгай гэж ялгахдаа тулсан. Угтаа хулгай бол хулгай. Хулгайч бол хулгайч. Ийм хүн ичиж үхмээр хэргүүдийн араас сонгуульд оролцоно гэдэг Ардын намынханд үнэндээ хүнд байсан. Бүгд л нэр нүүрээ барчихсан, хулгай зэлгийд орооцолдчихсон, авлига албан тушаалын хэрэгт уначихсан тэд иргэдтэй нүүр тулж уулзана гэдэг маш хүнд даваа байлаа. Гэтэл МАН-ынханд “аз болж” зуд болсон. Шуудай, шуудайны тал хивэг тэжээл, нэг хоёр боодол өвс барьсан улстөрчид Монголыг, зургаан бүсийг өнөөдөр хэрэн хэсэж байна. “Зам боогджээ болохоо байлаа, малчдадаа тусалъя” хэмээн дуу хадаан тэд гүйлдэж байна. Сүр дуулиантай л байна. Далай шиг их цасан дунд амь зууж гарах гэж ядаж яваа малчдад хань бараатай л байна. Гэвч бодитоор тус дэм болж байгаа эсэхийг малчид хэлнэ биз. Сошиалаас зураг, бичлэгийг нь харж суугаа бид яаж мэдэх вэ. Хүрз барьж хөр цас малтсан гүндүүгүй сайхан улстөрчид зуд болж байгааг өчигдөр гэнэтхэн мэдээгүй нь лавтай. Үүнийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Гагц тойргийн иргэдэд очих нүүргүй болсон учраас зуд олз болгож байгаа юм. Гэхдээ зөвхөн ганц удаагийн сонгуулийн очков болгоод л өнгөрөөх гээд байна. Уул нь энэ зудыг далимдуулан нүүдлийн мал аж ахуйг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хашаа хороог нь стандарттай болгох, тэдэн малтай бол тийм тийм тэжээл бэлтгэх, өвс хадланд гарах гэх мэтийг нь заагаад хуульчлаад өгөх хэрэгтэй байна. Хариуцлагагүй пин саравчгүй өвс тэжээл бэлдээгүй бол 50 толгойгоос дээш мал маллахыг нь хориглодог, чи барахгүй ээ амьтан өлдөөж хөлдөөж ална гэдгийг нь хэлээд болиулах эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх суурь тавих зэргийг шийдээд явмаар байгаа юм. Даанч ганц сонгуулиас цаашихыг харж чадах төрийн бодлоготон байх биш дээ. Дэлхий биднийг ийм олон амьтан өлсгөөд, бас хөлдөөгөөд алчихсаныг мэдвэл бараг мал маллахыг минь хориглох байх аа. Сайн анзаарахгүй дээ л бид ингэж ямар ч сэтгэлгүй хүмүүсийн гараар өчнөөн төчнөөн саяараа бодь галын халуун амь тасалж байгаадаа хариуцлага хүлээхгүй сууцгааж байх шиг байна.

Р.Хишигжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв4 сар 19. 9:30Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!4 сар 19. 9:00Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:34Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 11:00Ц.Элбэгдорж: Д.Дорлигжаваас “янз бүрийн юм” сонсогдоод байхаар нь “Чи ажлаа өг” гээд Хууль зүйн сайд болж холдож байсан4 сар 15. 10:30Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ4 сар 15. 10:08Ц.Элбэгдорж: “...“Эрдэнэт үйлдвэр” эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн” гэсэн нь миний үгийн алдаа байсан4 сар 15. 9:30Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 9:00Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих хүртэл ял эдлүүлэхээр хуульд заасан4 сар 12. 11:13С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 11:10Г.Амартүвшин: Арилжааны банкууд эдийн засагт санхүүжилт хийхгүй, цалингийн зээлээр ашгаа хийж байна4 сар 12. 10:34Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!4 сар 12. 9:43Хурандаа О.Ганхуяг: Дүнжингаравын хийн дэлбэрэлтийн дүгнэлт одоо болтол гараагүй байгаа нь хачирхалтай4 сар 12. 9:00Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулахаар хуулийн төсөлд тусгажээ4 сар 11. 13:42“Анхаараарай. Сан-Францискогоос ярьж байна”4 сар 10. 13:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 10:33Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын "дисс"-ын араас...4 сар 9. 13:51Х.Нямбаатар: Хаусаар мөнгө угаах нь Ц.Элбэгдоржийн хувьд энүүхэнд биз4 сар 9. 13:31С.Амарсайхан: Амиа алдсан алба хаагчийн ар гэр, үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно4 сар 9. 13:00Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН“-д дуудлаа4 сар 9. 12:30Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнийг тойрсон хүмүүсийн л амьдрал сайхан байгаа байх. Бусдынх нь амьдрал НОЙЛ заасан4 сар 9. 12:00Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ гудамжинд яваа Элбэгээг ноцож байхын оронд гуравдагч хөршүүдийн зах зээлийг ДАЙЛААР МОРДОХ хэрэгтэй4 сар 9. 11:30С.Зоригийн хэргийг мөрдөгчид илрүүлсэн. Алуурчид нь одоо ч сэжигтэн хэвээрээ гэв4 сар 9. 11:00АН дахь “G хүч”-нийхэн цагдааг чиглэсэн хоёр акц төлөвлөсөн гэв үү?!4 сар 9. 10:30Ц.Элбэгдорж: Зоригийн хэргийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээрээ4 сар 9. 10:00Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй4 сар 9. 9:30“Эрдэнэтийн овоолго”-уудын 34 хувийг Баялгийн санд авч чадах уу4 сар 9. 9:19Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!4 сар 8. 9:02Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”-ийн захиалагчаар Ц.Элбэгдоржийг нэрлэв үү4 сар 1. 12:22Р.Сэддорж: Говь нутаг маань хөгжиж, хүн ам, үйлдвэрлэл, эдийн засаг хурдацтай өсч байгаа ч цаашид усгүй бол энэ бүх зүйл юу ч биш болно3 сар 29. 11:49

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.