Хонгконг-Улаанбаатар чиглэлийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн нислэг хойшилсон талаар манай сайтын уншигчаас мэдээлэл ирүүлсэний дагуу МИАТ ТӨХК-ны Мэдээлэл лавлагааны төвөөс тодруулахад,
Хонгконг-Улаанбаатар чиглэлийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ОМ-298 дугаарт аяллын нислэгийн үед агаарын хөлгийн кабины даралтын заалт /indicator/-д анхааруулах дохио ассанаас шалтгаалан нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгах зорилгоор Бээжин хотын Капитал ОУ-ын нисэх буудалд 16:00 цагт техникийн буулт хийсэн, Хонгконгоос ирж буй зорчигчдыг Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ-224 аяллын нислэгээр буюу В-787 агаарын хөлгөөр авчрах тул зорчигч Та бүхнийг нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандана гэдэгт итгэж байна хэмээн МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих