МАН-ын жагсаалт “эвдэрчээ”


Newszone.mn
3-р сарын 4
12 цаг 41 минут

УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж.

Энэ тухайд эрх баригч МАН ерөнхийдөө хөзрөө түрүүлээд дэлгэж байх шиг байна. Тус намын Удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 29-нд хуралдсан. Түүгээр “...Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, сонгуультай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл тэр дунд “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах” тухай асуудал оржээ. Энэ талаар арваад цагийн турш хэлэлцжээ. Ямартай ч багш нарын, малчдын зэрэг нийгмийн төлөөллийг 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын нэрийн жагсаалтад оруулах талаар ярьсан байна. Ингэхдээ багш нар, малчид гэхэд л өөрсдөө төлөөллөө сонгоно. Түүнийг нь намынхаа жагсаалтад бичнэ. Ийм зарчим дээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн байна. Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Сарангэрэл, Б.Тулга, Г.Амартүвшин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, П.Баттөр, Э.Батшугар, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Г.Золзаяа, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Номин, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын 36 хүн багтдаг байна. 

Маргааш нь 2024 оны гуравдугаар сарын 1-нд уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ бүтцийг 2021 оны сүүлчээр болсон МАН-ын 30 дахь Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтөөр Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго бүхий Улс төрийн бодлогын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан гишүүдээ багтаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд хуралдаж, “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллийг бичих нь зүйтэй” гэдгийг дэмжжээ.

Гэхдээ энэ нь жагсаалт горилж байсан улстөрчдөд томоохон “цохилт” болчих талтай. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш цөөнгүй улстөрч “...Би эрэмбээрээ жагсаалтад бичигдэнэ” гэдгээ ил тодорхой ярьж байсан. Бэлтгэлээ ч базаагаад явж байсан биз. Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс  ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм. 

Б.ГАРЬД

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд9 сар 29. 16:19Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ9 сар 17. 7:33Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!8 сар 28. 13:00Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ8 сар 13. 12:15Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу8 сар 13. 11:57Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа8 сар 13. 11:14Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан8 сар 13. 11:01Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ8 сар 13. 10:02Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг8 сар 13. 9:02Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна8 сар 13. 8:30Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа8 сар 13. 8:05Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна8 сар 13. 7:30Дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 13. 7:10Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.