АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа тус улсын 16 мужид явагдаж өчигдөр /2024.03.06/ дууслаа. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд тус улсын Бүгд найрамдах нам /БНН/-аас ерөнхийлөгч асан Д.Трамп, Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нар нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болж байна.
"Супер Мягмар гараг"-ийн санал хураалтуудад Д.Трампын гол өрсөлдөгч БНН-ын нэр дэвшигч Никки Хэйли хангалттай санал авч чадаагүй тул тэрбээр сонгуулийн кампанит ажлаа ийнхүү өндөрлүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх давтагдаж Д.Трамп, Жо Байден нар дахин өрсөлдөхөөр болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч ирэх арваннэгдүгээр сарын 05 /2024.11.05/-ны өдөр тодорно.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл бичих