Улаанбаатар хотын дэд бүтцийн нэгэн тулгамдсан асуудал болох “авто замын түгжрэл” бидэнтэй нүүр тулсаны жишээ бол бид өөрсдөө ч анзааралгүйгээр “Түгжрэлд зориулж цагаа зохион байгуулдаг болсон”-оос мэдрэгдэх биз ээ. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд төрийн эрх бүхий этгээдүүд мөрийн хөтөлбөрөө болгодог ч ажил хэргийн түвшинд хүрэх нь үгүй юм.
Хуучин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эрхэм хотын захирагчийн албаа хүлээж аваад удаагүй байгаа билээ. Х.Нямбаатар нь өөрийн санаачилгаар өнгөрөгч оны 12 дугаар сард метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг Монгол улсын засгийн газарт өргөн мэдүүлж батлуулсан бөгөөд саяхны өдрүүдэд метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлалаа. Богино хугацаанд чамгүй хөрөнгө оруулалт шаардах том төслийг батлуулан, өндөр ч өртөгтэй тендер зарлав.
Метро байгуулах ажил 13 жилийн өмнөөс яригдсаар олон ч жилийн “үлгэр” болж ард иргэдийн сонорт хоногшоод үлджээ.Харин хотын захирагч маань ажлаа хүлээж аваад удаагүй ч “метро төсөл”-ийг шуудхан бариад авав бололтой. Тэгвэл энэхүү тендерийн эргэн тойрон дахь асуудлын бариммт үнэнд хамгийн дөхөж мэдэх шүүмжлэлийг сиийрүүлье:
Нэгдүгээрт. Уг тендер нь 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн ТЭЗҮ-г үндэслэсэн. Уг урьдчилсан ТЭЗҮ дээр метроны гурван хувилбар яригдаж байсан. 1. ЖАЙКА олон улсын байгууллага зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх, 2.Олон улсын нээлттэй тендер зарлавал 1.3 тэрбум ам.доллар, 3. Манайх өөрсдөө төслийн менежментээ хийгээд, зөвлөхүүдийг авч ажиллуулбал 1.5 сая ам.доллар дээр тэрбум ам.доллароор гүйцэтгүүлэх боломжтой гэснээс Х.Нямбаатар нь өөрийн дураар хоёр дахь хувилбарыг нь сонгоод байгаа нь энэ билээ. Ажлын хэсгийн нийт урт нь 17.7 км. Үүнээс газар доор хийгдэх хэсэг нь 6.6 км. Зүүн дөрвөн замаас зүүн тийшээ 4.9, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийшээ 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөсөн байна.
Гадаад улсын метроны мэргэжилтэнээр ажилладаг албан бус эх сурвалжийн мэдээллэснээр “Бага хүн амтай Улаанбаатарт 7 их наяд төгрөгөөр баригдах метро зардлаа ч нөхөхгүй. Дээр нь жил бүрийн ашиглалтын зардал гэж 88 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөг гарна. Асар олон хүн зорчдог гадаадын метронуудын үнэ гэхэд:
- 7 сая хүнтэй Хонг Конгийн метро, том хүн нэг удаад 1,540-22,200 төгрөг
- 8 сая хүнтэй Нью-Йоркын метро, том хүн сарын 448,800 төгрөг
- 10 сая хүнтэй Сөүлийн метро, том хүн нэг удаад 3,930 төгрөг байдаг.” гэх бөгөөд 19 км метро барихад 1 тэрбум 610 сая ам.доллар зарцуулна гэдгийг Японы Жайка-гаас 2011 онд судалгаа хийгээд, бүх зардлыг нь тооцоод 8 жилд барих нь гэдгийг тодорхой болгочихсон.[1] Харин 2024 онд уг зардал хэд дахин өсөх нь дамжиггүй. Гэтэл хотын захирагч маань 4 жилд метро барина, тасалбарын үнэ 1,000 гэж яриад байдаг. Мөн одоогийн нөхцөл байдалд тулгамдаж буй хамгийн том асуудал бол “цахилгаан”.
Хоёрдугаарт. Мөн нийт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зарласан төсөв нь 181.9 тэрбум бөгөөд 2024 онд санхүүжих төсөв нь 54.6 байхаар тусгасан[2] байтал 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын XVII хуралдаанаар метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 333.0 тэрбумаар,[3] тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбумыг зарцуулахаар зөрүүтэй тодотгол хийв.
Хотын захирагч Х.Нямбаатар нь төсвөө баталж, тендерээ зарлачихаад хамгийн түрүүнд хийсэн ажил нь хотын автобусны буудал, гүүр, төв гудамжаар байгаа “алдаатай улаан самбарууд” харагдана. Алдаатай гэсний учир нь:
- Уг самбар нь “Метроны бүтээн байгуулалт (гүйцэтгэл)-н ажлын тендер” зарлагдсан мэтээр иргэдэд харагдах боловч албан есны тендерийн цахим[4] дээр “Метрог барих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалт” гэж оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөгөө өгөх үйлчилгээний шалгаруулалтын ажлыг шууд метрог бариж, байгуулах ажил явуулах гэж буй мэт зар сурталчилгаагаа явуулж иргэдийн дунд албаар төөрөгдөл үүсгэж байна.
- Бидэнд метро хэрэгтэй болохоос метроны үзмэр хэрэггүй.“Тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно”[5] гэж хуулинд зааснаас автобусны буудал, нийтийн гудамж талбайд байршуул гэж заагаагүй билээ. Уг зарыг олон улсын метро барьдаг компаниуд олж харах уу? Метро барьж үзээгүй Монгол компаниудыг энэ тендерт оролц гээд байршуулав уу? гэлтэй. Энэ мэтээр анхнаасаа төсвөөс хэдэн арван сая төгрөг үр ашиггүй урсаж байна.
[1] Final report, JICA 2013
[2] https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703
[3] НИТХ-ын ХМТ
[4]file:///C:/Users/User/Downloads/%D0%A2%D0%B5%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80%20%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD%20%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82%20%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3%20(1).pdf
[5] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйл 2 дахь хэсэг
[1] Final report, JICA 2013
[1] https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703
[1] НИТХ-ын ХМТ
[1]file:///C:/Users/User/Downloads/%D0%A2%D0%B5%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80%20%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD%20%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82%20%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3%20(1).pdf
[1] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйл 2 дахь хэсэг
[1] Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023.12.05.
Мөн үүнтэй холбоотойгоор 2024 оны нийслэлийн төсөвт 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийн татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу нийт 180.4 тэрбум төгрөгийн татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.[1] Дээр дурдсанчлан Нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувийг татвар бүрдүүлэх буюу иргэдийн халааснаас эрсдэлтэйгээр төсөвлөгдөж буй нь ил юм.
Гуравдугаарт. Метро байгуулах ажил нийслэлийн төсөвт анх удаа тусгагдаж байгаа биш юм. 2011 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “2017 онд Улаанбаатар хотод метротой болно” , 2013 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой бөгөөд барих ажил 7 жил, 2021 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2024 онд туршилтаа хийх Нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг төслийг хэрэгжүүлнэ гэдгээ тус тус мэдэгдсэн боловч Монголын улс төрийн бүтцийн өөрчлөлт нь энэ хэмжээний том төслийн явцад шууд ба шууд бус байдлаар нөлөөлдөгийн жишгээр өдгөө ч биеллээ олоогүй.
Дүгнэлт: Нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч нь монгол улсын нийслэл улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.11.-д заасан авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээтэй холбогдох тооцоо, судалгаа бүхий шийдвэрийн төсөл боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлнэ хэмээн энэ хуулинд заасан[2]. Гэтэл одоогийн хотын захирагч маань 2011,2013 оны судалгаан дээр үндэслэсэн буюу үеийн хот орчмын нөхцөл байдал ба хөгжлийн хандлага, холбогдох төслүүдийн хэрэгжүүлэлт , тулгарч буй асуудлууд өөрчлөгдсөн нь илэрхий атал одоо цаг үеийн дата, судалгааг бүрдүүлэхгүйгээр иргэдийн метротой болох мөрөөдлийг олзуурхан авч хөөрөгдөн, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан 333.0 тэрбумаар төсөвт тодотгол хийн тендерээ зарлан хууль зөрчиж байгаа нь улс төрийн ашиг сонирхолын зорилготой гэж сэрдэх үндэслэл мөн юм. Монголын ирээдүй бодит байдал, логик, үнэнгээс илүү олонхын буюу хар массын санал, хэн нэгэн даргын хүсэл сонирхолоор хөтлөгдөн хөвөрсөөр буй нь туйлын харамсалтай.
[1] Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023.12.05.
[2] Монгол улсын нийслэл улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 22.1.2
[1] Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023.12.05.
[1] Монгол улсын нийслэл улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 22.1.2
Сэтгэгдэл бичих