Олон улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөжээ. Тэрээр Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын таван шүүгчийн хамтаар тангарагтаа “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.
Ийнхүү өнөөдрөөс (2024.03.11) Гаагийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн есөн жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна.
Сэтгэгдэл бичих