Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар батлахаар УИХ-ын “Хэлэлцэх асуудлын жагсаалт”-д оруулаад байна.
Уг нь Монголын төрийн үе үеийн эрх баригчид Баялгийн сантай болохоор бүтэн 16 жил ярьсан. Харин энэ удаад нам дамжин яригдаж байгаа хувилбарууд төдий олон жил судалж, мэдсэнтэй нь дүйцэхээргүй байгааг бид эрэн сурвалжлах явцдаа олж мэдлээ. Жишвэл “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хууль төрж мэдэхээр байна. Мөн “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэгчлэн Баялгийн сангийн зарцуулалтын талаар их ярьж байна. Гэтэл тэр орлого, ашгийг өгөх “баавгай” нь алга. Товчхондоо, батлаад гаргасны дараа хэрэгжихэд хүндхэн задгай хууль хэлэлцэхээр бэлтгэгдэж байгаа юм.
“Зууны мэдээ” сонин нь нийтийн эрх ашгийг хамгаалсан сэдвээр эрэн сурвалжилсан бүтээлийг 14 хоног тутамд лхагва гаригийн дугаарт уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Энэ удаад Баялгийн сан, түүний хуулийг тойрсон асуудлаар сурвалжиллаа.
Баялгийн сан хэмээх “толгой биш малгай” байгуулах уу
Баялгийн сангийн ажилд төр ингэж оролцоно
“Эрдэнэс Монгол” нь Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч байх уу, Төрийн эрсдэлийн сан болох уу
Төрөлжсөн сангууд хэмээх "ханлиг"-ууд
Санхүүжилт нь бүрхэг Баялгийн сангийн төсөөлөл
Төрөлжсөн сангуудын хөрөнгийг хаана хадгалах вэ
"Арав хуваах арьс" буюу Төрд үлдсэн стратегийн ордууд
Манай улс Үндэсний баялгийн сан байгуулна гэж 2008 оноос хойш буюу 16 жил ярьж байна. Энэ бол дөрвөн Ерөнхийлөгч, 76 гишүүнтэй дөрвөн парламентын бүрэн эрхийн хугацаа.
Мөн долоон Ерөнхий сайд Засгийн газрын нүүр үзсэн ч биеллээ олоогүй Монголын мөрөөдөл болж хоцорсон. Гэтэл Баялгийн сангийн тухай ярьж, хэлж, шахаж шаардаж ирсэн 16 жилийн хугацаанд гадагшаа дотогшоо томилолтоор явсан, судалсан, ном товхимол хэвлэсэн, хурал хэлэлцүүлэг, форум хийсэн түүнд зарцуулсан мөнгийг тооцвол асар их төсөв гарна. Энэ их “хөдөлмөр”-тэй харьцуулахад эрх баригчдын өнөөгийн барьж яваа хуулийн төсөл туйлын хангалтгүй, харамсмаар.
Баялгийн санг “явуулах” талаар УИХ-д суудалтай гурван нам гар “барьсан” нь улс төрийн гацаа үүсгэхгүй мэт харагдавч Баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн ордуудын хэд нь төрийн мэдэлд үлдсэн, хэд нь хувийн хэвшилд очсоноос цаашдын дүр зураг харагдана. Үнэн хэрэгтээ Баялгийн сангийн ашиг орлогыг төвлөрүүлэх учиртай стратегийн ордуудын төрийн мэдэлд байх учиртай 34 хувийн бодит нөхцөл байдал ямар байгааг дараах мэдээллээс харж болно.
"Алаагүй баавгай" буюу хувьд очсон стратегийн ордууд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл бичих