Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!


Newszone.mn
4-р сарын 8
9 цаг 02 минут

С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрлөө. Хэрэг илрээгүй л байна. Харин одоо байдал өөрөө эргэчих шиг боллоо. Одоо ч гэж дээ, 2019 оноос хойш яриа биш үйл явлууд өрнөсөөр байгаа л даа.

Энэ хэрэгт 2017 онд ялласан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Эрүүдэн шүүсэн хэргээр хууль хяналтынхан шүүхээр шийтгүүлсэн. 2021 онд шүүх буцаагаад дээрх хоёр иргэнийг цагаатгаж шийдвэрлэсэн. 2023 оны эхээр ЭЦА-ны даргаар ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хооронд Засгийн газар хоёр ч удаа уг хэрэгтэй холбоотой материалыг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Эхлээд Т.Чимгээтэй холбоотой материалууд, дараа нь Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг ил болгосон.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваад хоногийн өмнө уг хэргийн талаар маш ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрбээр “Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар  нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” гэв.

Цааш нь “1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн.  МҮАН болон Социал демократ намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг.  Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед  Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм.  Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн.  Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томи­логдохгүй, буцаагдаад, гурван са­рын хугацаанд улс төр нэлээд халсан.

Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг.

Сүүлд нь С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан  Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.

Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг.  Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярьсан юм.

Хамгийн ноцтой нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та С. Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биздээ” гэсэн “асуулт”-ыг сэтгүүлчид тавьсан. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гээд шууд хэлчихсэн хэрэг. Тэгвэл түүний ярьсан, бас өнгөрсөн 26 жилийн хугацаанд ил далд, барим тавим яригдаж, бичигдэж ирсэн үйл явдлуудыг нэгтгэн сэргээв. Иймэрхүү /зурагт үзүүлэв/  онц цагийн дараалал гарч ирж байна. 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо5 сар 20. 9:29Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна5 сар 20. 9:02Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.