Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа


Newszone.mn
4-р сарын 10
10 цаг 33 минут

Ойрын үед Монголын үндэсний олон нийтийн телевиз автомашины улсын дугаарын цэнхэр дэвсгэртэй сүрхий ноцолдох болов. Энэ цэнхэр дугаар бол төрийн албаны машиныг бусад тээврийн хэрэгслээс ялгаж байгаа содон шинж тэмдэг гэдгийг бүгд мэднэ. Анх хоёр жилийн өмнө УИХ-аас гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар албаны машинуудын дугаарыг цэнхэр дэвсгэр болгож өөрчилсөн.

Олон нийтийн статустай үндэсний хэмжээний ганц сувгаар цэнхэр дугаар хэмээх ажиллагаа сүүлийн өдрүүдэд эрчимжив. Нэг хэсэг төрийн албан хаагчид машинынхаа дугаарыг цэнхэр болгохгүй байна гэж баахан шүүмжлэв. Тэгснээ энд тэндхийн төрийн албаны үүдэнд нууцаар бичлэг хийж, тэр байгууллагын дарга машиныхаа дугаарыг цэнхэр болгоогүй байна. Цагаан дугаартай төрийн унаагаар дарга нар тансаглаад байгаа юм биш үү. Тэд дугаараа цэнхэр болгохгүй зугтаад, албаны машиныг хувьдаа унах зорилготой байна гээд л өөд уруугүй гөвж байна. Бас төрийн машин унах эрхгүй хүмүүс цэнхэр дугаартай унаагаар ажилдаа зөөлгөж байгаа тухай ч камерынхаа дуранд бичээд баримтжуулчихжээ. Одоо тэдэнд арга хэмжээ аваач гэж нэг хэсэг баахан явлаа. Мэдээж төрийн албаны машинуудыг цэнхэр дугаартай болгосноор иргэдийн хяналт сайжирч, татвар төлөгчдийн мөнгө шатахуун болж урсахгүй гэдэг гаргалгаа зөв байлгүй яахав. Учир нь жилд 30 гаруй тэрбум төгрөгийг төрийн албаны машинд зарцуулдаг гэсэн. Төрийн данстай аж ахуйн нэгж, компаниудад 14 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэдгээрийн 8000 орчмыг нь цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох ёстойгоос ердөө 30-аадхан хувийн биелэлттэй байгаа юм байх. Хэрэв цэнхэр дэвсгэр зүүхгүй машины тоогоор төсвийн мөнгө урсаж, зуу зуун саяар хохирно гэж халаглацгаана лээ.

Ийм сүржин цэнхэр дугаарын ажиллагааг МАН-ын зарим зүтгэлтнүүд жигтэйхэн уриалан дэмжиж санаачлан хийж байгаа харагдана. Ялангуяа Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд байсан Б.Цогтгэрэл зогсоо зайгүй лайв хийгээд, зөрсөн машин болгоныхоо зургийг дараад л айхавтар юм болж байна. Тэр нөхөр цэнхэр дугаар зүүгээгүй дарга цэргүүдийг төрийн машиныг хувьдаа ашиглаж байна гэж үзээд АТГ-т өгчихөв. Ийм хүмүүсийг баримтжуулчихлаа гээд ном шиг зузаан юм бариад АТГ-ын гадаа баахан хэвлэлүүд цуглуулчихсан мэдээлэл хийж байх жишээтэй. Тэдний энэ үзэгдэл нийгэмд “Төрийн албан хаагчид цэнхэр дугаар зүүхгүй байгаагаас болоод утаа, авлига, ядуурал гээд Монголд болохгүй бүтэхгүй бүхэн үүссэн юм” гэж ойлгогдуулах зорилготой мэт.

Гэвч энэ бол шал худал жүжиг юм. Цэнхэр дугаар зүүгээгүйгээс болоод Монгол Улс сүйрчихээд байгаа юм уу. Нүүрсний 40 их наядын хулгайн дэргэд ёстой юу юм бэ. Цаашлаад ковидын 20 их наяд, Хөгжлийн банкны 2.5 их наяд, ногоон автобусны 318 тэрбум, Боловсролын зээлийн сангийн зээлээс монголчуудын боломжийг хулгайлсан 363 тэрбум төгрөгийн луйвар цэнхэр дугаараас болж үүссэн юм уу. Энэ их хулгай луйврын дэргэд цэнхэр дугаар зүүхгүй байх нь тийм айж сүрдмээр ажиллагаа юу. Үүнд Үндэсний телевиз, Монголын хамгийн олон хандалт, үзэгчидтэй телевиз, сайтуудыг зориултал тийм чухал үйл явдал уу. Үнэндээ төрийн том, том мөнгөн дүнтэй хулгайн хажууд энэ цэнхэр дугаар өчүүхэн асуудал. Сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм шалдар булдар явган яриа хөөцөлдөөд сууж байх нь зүгээр үү. Сөрөг хүчнийхэн, улс төрд суудалгүй намууд энэ цэнхэр дугаарыг яриад сонгуульд орох болж байна уу. Цэнхэр дугаарын ажиллагаа бол ганц сэтгүүлчийн сэдэж, санаачлаад хийж байгаа ажил биш байх. Яагаад гэвэл энэ асуудал Үндэсний телевизээр яваад эхэлнэ гэдэг цаанаасаа бодлоготой байдаг. Хэдийгээр энэ телевиз олон нийтийнх гэдэг хэрнээ асар ялгамжтай ханддаг. Хэр барагтаа нийгмийн асуудал болгон руу гүйж очоод ороод байдаггүйг хэн хүнгүй мэднэ.

Хэн эрх барьж байна тэрний л мэдлийн хэвлэл мэдээлэл болдог. Тийм болохоор энэ цэнхэр дугаар бол сонгуулийн өмнө ард түмэнд дарга нарынхаа хийсэн том хулгайг сануулахгүй байх олон түмнийг завгүй байлгах , нэг ёсондоо “гөлөг төөрүүлэх” ажиллагаа гэдэг нь л биз ээ. Ард түмний анхаарлыг төрийн том, том хулгайгаас холдуулж, мартагнуулах гэсэн явуургүй

пиар, байгаа олоогүй үйлдэл юм. Үлгэрлэвэл, Улаанбаатарын замын тал нь цөмөрч алга болчихоод байхад ногоон гэрэл удаан аслаа гээд хэрүүл хийлээ гэж хийсвэрээр зүйрлэн бодохтой л агаар нэг юм уу даа. Үүний оронд харин ч эсрэгээрээ энэ цаг үед монголчуудын боломжийг хулгайлсан олигархиуд, улстөрчидтэйгөө тэмцэж, том, том хулгайн хэргүүд дээр төвлөрч, хөөцөлдөх хэрэгтэй.

Ер нь тэгээд хүүхэд цэнхэр дугаараар хүргэлээ гээд үхчих гээд байх юм. Яг жинхэнэдээ аав нь цэнхэр дугаартай машинтайгаа замаараа хүүхдээ хүргээд өгчих хичнээн амар бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй гэж бодохгүй байна уу. Аав цэнхэртэйгээ ажилдаа явна, бас нэг машин асаагаад хүүхдийг нь хүргэнэ гэхээр хоёр мотор асаад хоёр хүн ажил амьдралаа үрээд өдрийн хагас болох Монгол Улсад хохиролтой тусч байгааг тооцсон хүн байна уу. Төрийн мөнгө хувийн мөнгө хоёр ямар ч ялгаагүй адилхан л Монгол Улсын мөнгө гэж бодож үзсэн хүн байгаа юу.

Энэ нэг сонгууль дөхөхөөр л шударга юм шиг дүр эсгэн тэнэг жүжиг тоглож бие биеэ хуурдгаа больё оо, сэтгүүлчид ээ, улс төрийн намууд аа. Хийж, хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хугацаанд юм хийж чадаагүй бол үнэнээ хэлээд буугаач дээ. Та нарын тахин шүтдэг аль нэг нам ялахын тулд, бас түмэн олныг могдорлоод гараад ирэх гэж тэмүүлж байгаа жулдрайг дарга болгох гэж энэ улс чинь оршиж байгаа юм биш. Ард түмэн нь баян чинээлэг, эрүүл саруул, жаргалтай амьдрахын тулд энэ Монгол Улс оршин тогтнож байгаа гэдгийг санацгаая.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо5 сар 20. 9:29Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна5 сар 20. 9:02Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.