УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд хуулиа зөрчөөд яваад байгаа шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч юу хийгээд яваад байгаа юм бэ? Ажлаа хий л дээ. Олон жил Монголбанк арилжааны банкнуудыг зөв зохицуулж чадахгүй байгаа шүү. Арилжааны банкнууд ямар ч эрсдэл хүлээхгүй хүүгийн орлого аваад явж байна. Бизнесийн зээл гарахаа больсон. Цалингийн зээлээр ашиг хийгээд явж байна. Эдийн засагт хийж байгаа санхүүжилт байхгүй байна. Ганц гарч байгаа зээл нь засгийн тусгай арга хэмжээний татаастай зээл 5 их наяд болчихсон байна. Өөрөөр хэлбэл, эрстэл хүлээхгүй байна. 2023 оны байдлаар түүхэнд байхгүй их ашиг хийсэн байна. Банкны тухай хуулиар энэ том банкнуудын эздийн эзэмших хувь хэмжээ 20 хувиас хэтэрч болохгүй гээд баталчихсан. Гэтэл мөрдөхгүй байна. Хуулиа яагаад мөрдөхгүй байгаа талаар хариу өг. Арилжааны банкнуудыг хаацайлаад яваад байна шүү дээ. Энэ асуудлыг байнгын хороогоор оруулж, хэлэлцмээр байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ асуудлыг тов тавьсан ч Засгийн газрын саналыг авахаар хойшлуулсан гэж ойлгосон. Ирэх долоо хоногт хэлэлцэх байх. Монголбанкнаас саналаа өгч оруулсан.
Сэтгэгдэл бичих