С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү


Newszone.mn
4-р сарын 12
11 цаг 10 минут

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт сэтгүүлчийн “Ерөнхий сайдаар томилогдох гэж байхдаа С.Зориг алуулсан гэдэг” гэх асуултад “Наадах чинь гүтгэлэг. Ерөнхий зөвлөл дээр С.Зоригийг Ерөнхий сайд болгох талаар юу ч яригдаагүй. Хажууд нь хараад сууж байсан хүмүүс амьд байна. Улаанбаатар зочид буудалд нэг уулзалт болсон гэдэг. Тэрийг бол би мэдэхгүй. МАН-ынхан 20 гаруй жил ийм зүйл ярьж, улс төр хийж байсан. Алуурчинг олно гээд... Тэр үед С.Зориг алдагдсаны дараа бид бүгд дуудагдаж байцаагдаж байсан. Тайлбараа өгсөн” гэж хариулав.

Энэ хариултын хариуд тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, Ерөнхий сайд асан С.Баяр “ Тэрбээр "25 жил Е4 /Ц.Элбэгдорж/ улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би Е2-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл Е2 намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу?" гэж асуулгаж байв. Би "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. Е чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул Е2-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998.10.02-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. Е-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтанд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу. С.Зоригийн аллага болохын өмнөх 7 хоногт түүнтэй ЕТГД-ын хувьд 4 удаа уулзаж байсан тухай ЦЕГ надаас мэдүүлэг авсан. Би МҮОНТВ-ээр ярсан, "Ардын эрх" сонинд ярилцлага өгсөн. АН-ын гишүүн биш учраас С.Зориг ЕС-д нэр дэвших талаар би өөр зүйл мэдэхгүй. Хардах, мөрдөх нь миний хийх ажил биш” хэмээн бичсэн байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, АН-ын анхдагч Д.Энхбаатар 1999 онд “Дээдсийн хүрээлэн” сонинд энэ тухай ярьсан байдаг. Тэрээр Аравдугаар сарын 2-ны орой талийгаач С.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр бид гурав манай өрөөнд уулзсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэнтэй холбоотой асуудлаар ярьж байсан. Нэгэнт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа бол цаашдаа яах вэ гэж. С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих байх аа, тийм хандлагатай байгаа шүү гэж хэлж байсан” гэж яриад  "Тэгэхээр цаг бусын энэ үхлийг Ерөнхий сайдтай холбоотой гэж таамаглал дэвшүүлж болох уу? гэсэн асуултад
-Цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь хэнд ч тийм бодол төрнө л дөө. Энэ нь баасан гарагт болсон үйл явдал. Даваа гарагт манай намын ерөнхий зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх гэж байсан гэж хариулсан байгаа юм.

Эндээс харвал АН дотор С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудал яригдахын хувьд яригдсан нь тодорхой ч ямар түвшинд, аль фракц нь хүлээн зөвшөөрч байсан бэ гэдэг л анхаарал татна. Ямартай ч экс Ерөнхийлөгчийн хэлснээр түүний фракцид энэ тухай яригдаагүй бололтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо5 сар 20. 9:29Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна5 сар 20. 9:02Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.