“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал


Newszone.mn
5-р сарын 1
8 цаг 30 минут

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бол нэгийг нь том гэж долигоносон, нөгөөг нь жижиг хэмээн доромжилсон хэрэг биш юм. Харин тухайн намын үйл ажиллагааны цар хүрээ, оршин тогтносон цаг хугацаатай холбоотой “нэршил” гэж ойлгогддог.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт нэр бүхий долоон жижиг нам СЕХ-нд нэгэн шаардлага хүргүүлжээ. Уг нь саналын агуулгатай аж.

Юу гэвэл, “...СЕХ саналын хуудас дээр анхаарах зүйл байна” гэсэн. Нэгдүгээрт, “...Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой”, хоёрдугаарт “...Саналын хуудас дээр намын лого, тухайн намын даргын нэр зэрэг мэдээллүүдийг тавья” гэжээ.

Өөрөөр хэлбэл “...78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх хэрэгтэй байна”, “...Сонгуулийн саналын хуудас дээр нэр бүхий намын нэрсийг Дээд шүүхийн дарааллаар дугаарлачихдаг. Сонгуульд 30 орчим улс төрийн нам болон эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Сонгуулийн тойрог томорчихсон болохоор нэг тойргоос 10 хүртэл нэрс дугуйлах 10 мандаттай маш урт жагсаалт гарч ирнэ. Энэ урт жагсаалт дотор иргэд төөрөх, будилах, үл ойлголцол үүсэх асуудал тулгарч мэднэ. Ийм болохоор иргэдэд энгийн, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё” гэж байгаа юм байна.

Үнэхээр ч жижиг намуудын энэ саналыг зөвхөн өөрсдийнх нь айдас болгоомжлол гэхээсээ олон намын дунд сонгогчид төөрөлдөх магадлал байгаа нь үнэн юм.

Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 нам байна. Тэдний дийлэнх нь энэ удаагийн сонгуульд дангаараа болоод эвсэж оролцоно. Гол нь тэдний дунд ижил төстэй нэртэй нам олон бий. Тухайлбал, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам байна. Бас Монголын либерал ардчилсан нам, Монголын либерал нам гэж байдаг. Энэ мэтчилэн нэг, хоёр “үг”-ийн ялгаатай нэршилтэй намууд нэлээд хэд бий. Ерөөсөө л 1992 оноос хойш олон намын тогтолцоотой болсноос хойш улс төрийн намын тоо ингэж олширсон. Заримыг нь өрсөлдөгчдөө сарниулах гэж захиалгаар үүсгэн байгуулсан ч гэдэг. Тэр утгаараа, сонгогчдын толгойг эргүүлж, төөрөгдүүлэх магадлал өндөр, тэр хэрээрээ “жижиг”-үүдийн санал сонгогчдын хувьд жижиг асуудал биш болоод байгаа хэрэг. Гэхдээ үүнийг СЕХ л бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!8 сар 28. 13:00Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ8 сар 13. 12:15Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу8 сар 13. 11:57Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа8 сар 13. 11:14Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан8 сар 13. 11:01Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ8 сар 13. 10:02Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг8 сар 13. 9:02Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна8 сар 13. 8:30Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа8 сар 13. 8:05Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна8 сар 13. 7:30Дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 13. 7:10Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.