Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!


Newszone.mn
5-р сарын 7
9 цаг 31 минут

Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын хувь эзэмшлийн тухай УИХ одоогоос арван жилийн өмнө хэлэлцэж байв. УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх эсэхийг анх хэлэлцжээ. Тэгэхэд Цагаан суваргын ажлын хэсгийнхэн, тодруулбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дашбал нар оролцож байжээ. Тэр чуулган дээр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “…Цагаан суваргын зэс молибдены орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших МАК ХХК нь 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайлан, 2013 онд ТЭЗҮ-ийг тус тус хэлэлцүүлсэн байна. Тус ордыг ил аргаар ашиглан жилд 14.6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, жилд 316 тонн зэсийн баяжмал, 4403 тонн молибдены баяжуулалт гаргаж, 18 жил ашиглахдаа 11.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 2.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ТЭЗҮ-дээ тусгасан байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5500 ам.доллар тонн, молибдены баяжмалыг 32 700 ам.доллар тонноор тооцсон байна. Төсөлд нэг тэрбум 300 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай ба МАК компани нь одоогоор 323.1 сая ам.долларын хөрөнгийг ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт оруулаад байгаа юм байна. Уг ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 9.1.5 дугаар зүйл, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын гуравдугаар зүйлд заасны дагуу Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох 350.6 сая хөрөнгө оруулалт байна. Тэр хувийг эзэмшихээр өнөөгийн хуульд бол өнөөгийн одоогоор мөрдөгдөж байгаа хуульд бол заасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэж байв. Мөн ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт “…Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ЭЗБХ 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд олонхын саналаар уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль санаачлагч тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, уг ордод оруулах хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна” гэж танилцуулж байжээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд “...Цааш нь хэлэлцээп явах нь зүйтэй” гэж дэмжсэн.

Үүний өмнө Засгийн газраас санаачилж УИХ-д оруулж байсан уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг 2014 оны тавдугаар сарын 28-нд ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцжээ.

Тэр хуралдаанд оролцсон зарим гишүүний байр суурь “сонирхол” татдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “...Сая танилцуулгаас үзэхэд 34 хувийн хөрөнгө оруулалтыг төр оруулна гэсэн юм ярьчихав уу, үгүй юу. Би буруу сонсов  уу. Хэрвээ та нар ингэж ойлгож энэ хуулийг хэрэглэж байгаа бол жинхэнэ завхарч байгаа юм байна шүү. 34 хувийг нь эзэмшиж байгаа төр заавал хөрөнгө оруулалт хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ. Юу болоод байна вэ”, УИХ-ын гишүүн Д.Ганбат “...Оюу толгойн  34 хувиасаа яаж салах вэ гэдэг асуудал яригдаж байхад чинь төр аливаа нэгэн юманд оролцдог,  ялангуяа бизнесмен маягаар  бизнес хийх гэж оролцдог тиймэрхүү юм байж болохгүй байх аа. Юу нь ашигтай юм, төр ингэж 34 хувийг авч орсноороо. Яагаад ийм тогтоол оруулж ирж байгаа юм гэдгийг сонирхмоор байна. Дараагийн тэр Ашигт малтмалын хуулийн заалтаар бол ерөөсөө стратегийн орд гэж байх ёсгүй гэж би үзэж байна”, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “...Нэг л ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Яг энэ асуудлаа оруулж ирж байгаа компани нь Д.Ганхуяг сайд болохоор “Цагаан суваргынхан, МАК-ийнхан бол өнөө маргаашгүй энэ асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн учраас бид нар Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барьж байгаа” гэж байна. Гэтэл өнөөдөр энэ компанийг төлөөлж байгаа энэ нөхдүүд маань “...Бид нар төрд   ерөөсөө  34 хувиа эзэмшүүлэх ямар ч сонирхол алга аа” гээд хэлчихсэн шүү дээ. Ийм өдөр, шөнө шиг ялгаатай байна шүү дээ, Д.Ганхуяг сайд аа. Та яагаад юунд нь яараад байгаа юм” гэж байсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанд 15 гишүүн оролцсоны найм нь “...Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлье” хэмээн дэмжсэн байдаг.

Улмаар УИХ-аас 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай 54 дүгээр тогтоолыг баталж гаргасан. Уг тогтоолд “...Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 10-т заасан Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн байдаг. Энэ тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцсон. Тэдний 32 нь буюу 60.4 хувь нь тогтоолыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар Цагаан суваргын ордын төрийн хувь эзэмшлээс татгалзсан байдаг.

Тэгвэл УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. “…Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах” зорилт бүхий уг хуулийн 12.7-д “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гээд заачихсан. Тиймээс Цагаан суваргын эзэмшлээс төр “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах нөхцөл үүсээд байгаа юм. 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо5 сар 20. 9:29Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна5 сар 20. 9:02Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.