Өчигдөр /2024.05.08/-нд цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэйгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү н.Болдбаатарын гэр болон ажлын байранд НЭГЖЛЭГ хийжээ.
Тодруулбал, энэ үеэр "Монгол арт" галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан бөгөөд энэ нь уран зургийн галлерейгаас алдагдсан зургууд байж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Харин тухайн зургуудыг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчөөр байх үеэр авч хадам дүүдээ хадгалуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад буй.
Сэтгэгдэл бичих