“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!


Newszone.mn
5-р сарын 20
10 цаг 27 минут

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан. Яг сарын өмнө УИХ-аас баталсан. Он жилээр нь хөөвөл ийм сантай болох гэж бүтэн 12 жилийн турш судалсан байдаг. Олон ч жил, олон ч төрийн зүтгэсэн ажил л даа.

Мэдээж, анхны хууль болохоор алагтай цоогтой зүйлүүд байгаа л дуулдана лээ. Маш ерөнхий хууль учраас цаашид амьдралд нийцүүлж нарийвчлах, сайжруулж таарна.

Гэхдээ энэ хууль батлагдсан нь нэг хэсэг бүлгийнхний дургүйг нэлээд хүргээд байгаа бололтой. Тэгэхээс ч аргагүй биз. Уул уурхайн томоохон орд, баялгийг эзэмшигчдэд жаахан халтай хууль болчихсон юм.

Тиймээс гадаадын мэдээллийн хэрэгсэлд “...Монголын хөрөнгө оруулалтад аюул нүүрлэлээ” гэсэн утга бүхий, цаад агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн агуулгатай нийтлэл зэргийг хэвлүүлж, түүнийгээ дотоодын хэвлэлүүдэд “орчуулж” нийтлэх зэргээр үзэж тарж л байна.

Түүнээс гадна, Үндэсний баялгийн сангийн хуулийн зарим заалтыг уул уурхайн орд эзэмшигч, ашиглагч бүх субьектэд хамааралтай мэтийн сурталчилгааг сүүлийн үед эрчимтэй явуулах болжээ. Товчхондоо, “...Энэ хуульд зааснаар удахгүй лицензийн чинь 34 хувийг төр хурааж авах гэж байна” хэмээн ятгах болсон байгаа юм.

Гэвч энэ нь зөвхөн стратегийн ордуудад хамаарна. Тодруулбал, тус хуулийг боловсруулахдаа “…Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялгийн ашиглалттай холбоотой суурь зарчмыг баталсан” гэж хууль санаачлагчид маш товч бөгөөд тодорхой танилцуулсан. Хуулийн зорилтыг ч “…Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон.

Тэгээд ч хуулиар тогтоосон стратегийн 16 ордын талаас илүү нь төрийн мэдлээс ангид байна. Байгаа хэд нь хэд тасраад “өрөм” мэт өөдтэй хэсэг нь хэсэг хүний мэдэлд очсон байх юм.

Тэр утгаараа, энэ хуулийн хэрэгжилт нь стратегийн ордыг ямар нэг аргаар хувьдаа авч чадсан тэрхүү хэсэг бүлэг хүнд л айдас хүйдэс дагуулаад байгаа аж. Тэр ч байтугай нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн томоохон ордыг “хувьчилсан” -тай холбоотой маш том мөнгөн дүнтэй албан тушаалын асуудал удахгүй яригдаж магадгүй болжээ. Үүнийг сийрүүлбэл, тэр томоохон ордыг хувьчлахад гол нөлөө үзүүлсэн албан тушаалтан шагнал болгоод 500 тэрбум төгрөг авчихсан бололтой юм. Энэ үнэн бол маш ноцтой асуудал удахгүй ил болох нь байна. Нөгөөтэйгүүр, ийм асуудал нь ил болох гэж байхад гадаадын хэвлэлд нийтлэл хэвлүүлэх, дотоодын уул уурхайн компаниудаа турхирахыг оролдож буй нь “…Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх” гэдгийг л харуулсан хэрэг бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно2 сар 5. 15:50УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 21. 16:34Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 21. 16:32Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа2024, 11 сар 28. 16:30Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна2024, 11 сар 11. 16:28Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 11 сар 1. 17:26Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 10 сар 15. 10:23Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог2024, 10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд2024, 9 сар 29. 16:19Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна2024, 9 сар 18. 16:22Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!2024, 9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!2024, 9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?2024, 9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй2024, 9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог2024, 9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ2024, 9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна2024, 9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...2024, 9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ2024, 9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон2024, 9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ2024, 9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ2024, 9 сар 17. 7:33Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.2024, 9 сар 6. 16:20Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ2024, 8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!2024, 8 сар 28. 13:00Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар2024, 8 сар 27. 11:18Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа2024, 8 сар 23. 14:23Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа2024, 8 сар 14. 17:14Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна2024, 8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ2024, 8 сар 13. 12:22

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.