2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, нэг ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тэдгээрээс таван утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн 2024 оны есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гарах үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон байжээ.
Сэтгэгдэл бичих