Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог


Newszone.mn
10-р сарын 4
15 цаг 23 минут

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Батчулууны Хуягбаатар.

Тэрбээр 2013 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн мэргэжилтнээс эхлээд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хүртэл  мерит зарчмаар дэвшин ажиллаж байна.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 7 цагийн ажилдаа бэлэн байхын тулд 5 цагт босдог. Зарим тохиолдолд хот тохижилтын ажилтай танилцах, хороодоор явж бүтээн байгуулалтын явцыг харах гээд 05.30-тай уралдан ажилдаа гардаг. Ажилдаа явах замдаа цахим шуудангуудаа шалгахаас эхлээд хаана юу хийхээр байна вэ гэдгийг ажиглаж доголдолтой байгаа зүйлийг холбогдох албаныханд чиглэл өгөх, газар дээр нь биечлэн ажиллах, дүүргийн шуурхай хурал удирдан явуулах, арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд бүтээн байгуулалтуудад хяналт тавих, иргэдтэй уулзах, үндсэн мэдээллүүдтэй танилцсаны дараа багаараа ажлын явцын биелэлтээ эргэж харах гээд ажлын нэг өдөр өнгөрдөг дөө.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Аливаа шийдвэр гаргалтад цаг алдахыг хүсдэггүй. Зөвлөлдөх ёстой албаныхантайгаа зөвлөлдөөд, хурдтай бөгөөд оновчтой шийдвэр гаргах нь миний ажлын гол арга барил. Мөн баг хамт олондоо шаардлагатай эрх мэдлийг нь олгож, ажиллах нөхцөл, боломжоор бүрэн хангахыг эрмэлздэг.

-Таны ажлын  онцлог, баримталдаг гол зарчим юу вэ?

-Дүүргийн Иргэдийн хурлын дарга бол асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад анхаарч ажилладаг байсан бол Засаг дарга бүхэл бүтэн 350 мянган хүн амтай өрх айлын аж ахуй, гал тогоог удирдан зохион байгуулдагаараа онцлогтой. Иргэдийн амьдрах орчноос эхлээд дэд бүтэц, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж, аюулгүй байдал,  төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гээд маш олон ажлыг оновчтой удирдан зохион байгуулахад  анхаарч байна.

Нөгөөтэйгүүр дүүргийн дарга бол дүүргээ хэрхэн аюулгүй болгох вэ, үер ус, галын аюулаас яаж  урьдчилан сэргийлэх вэ гэх мэт асуудалд бодлогын түвшинд анхаарч ажилладагаараа онцлогтой. Тэр ч утгаараа аливаа ажлыг  гал унтрааж аргацаах бус бүтээмжтэй асуудлыг сууриар нь шийдэж ажиллахыг зорьдог.

-Дарга гэх таны тодорхойлолт?

-Дарга гэдэг бол захирах бус асуудлыг харж гажуудлыг засах, ажлыг урагшлуулах хүн юм. Тэр ч утгаараа иргэндээ хүрч ажиллахыг хичээдэг. Миний хувьд иргэдийг хүлээж авах өдөр гэж тусгай цаг гаргахгүйгээр бүхий л өдөрт боломжоороо хүлээн авч, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын ажлыг аваад 2 сар болж буй бөгөөд 43 хорооны ажилтай биечлэн танилцаж ажиллалаа. Иргэндээ ойр ажиллах нь хүн төвтэй шийдвэр гарахад тусалдаг.

-Яг та одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Улс, нийслэл, дүүргийн санхүүжилтээр өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, Засаг даргын хэмжээнд шийдэж болохуйц ажлуудыг урагшлуулахад төвлөрч байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад анхааран ажиллаж байна.

-Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

-Сайн төлөвлөлт бол гарцаагүй цаг хэмнэх хамгийн шилдэг арга. Мөн харилцааны ур чадвар, тогтмол мэдээллийн урсгал  чухал гэж үздэг. Ганц ажлын ард гарахын тулд маш олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Тиймээс дөрвөн аймагтай тэнцэхүйц хүн амтай дүүргийг удирдахад баг хамт олны хамтын ажиллагаа хамгийн чухал.

-Та эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

-Хүн байгалийн амьтан. Тийм болохоор байгалиас эрч хүчээ сэлбэдэг. Цаг зав  гарвал аль болох ууланд алхахыг хичээдэг.

-Таны хэлэх дуртай үг?

-Хүн “Жанжин шугамаа л алдахгүй явбал болно доо” гэдэг үгийг хэлэх дуртай. Ер нь хүн өөрийн гэсэн үнэт зүйлтэй, түүндээ тууштай, ямар ч үед холбирч хөрвөдөггүй л байх нь чухал.

-Баярлалаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно2 сар 5. 15:50УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 21. 16:34Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 21. 16:32Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа2024, 11 сар 28. 16:30Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна2024, 11 сар 11. 16:28Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 11 сар 1. 17:26Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 10 сар 15. 10:23Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог2024, 10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд2024, 9 сар 29. 16:19Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна2024, 9 сар 18. 16:22Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!2024, 9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!2024, 9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?2024, 9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй2024, 9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог2024, 9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ2024, 9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна2024, 9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...2024, 9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ2024, 9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон2024, 9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ2024, 9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ2024, 9 сар 17. 7:33Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.2024, 9 сар 6. 16:20Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ2024, 8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!2024, 8 сар 28. 13:00Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар2024, 8 сар 27. 11:18Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа2024, 8 сар 23. 14:23Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа2024, 8 сар 14. 17:14Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна2024, 8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ2024, 8 сар 13. 12:22

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.