Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно


Newszone.mn
2-р сарын 5
15 цаг 50 минут
Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж Улсын Их хурлын 126 гишүүн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа эхэлсэн.
 
Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан Даваагийн Цогтбаатар гишүүн нь Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэрэгт Д.Цогтбаатар нарын 8 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гарах сүүлийн хугацаа нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байна.
 
Тодруулбал Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан Д.Цогтбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрээр 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээснээр Даваагийн Цогтбаатар гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” заасны дагуу шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчмыг тодотгожээ.
 
Улсын Их Хурал нь нийтийн албанд хамаарах тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болоод байна. Шүүхийн шийдвэр албажиж гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэгч нь тогтоолыг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ, тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эгүүлэн татна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд саналаа илээр гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол Улсын Их хурлаас тогтоол гарахаар байна. Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль эрх зүйн орчин дутмаг гэсэн элдэв шалтаг шалтгаан МАН болон байнгийн хороодын гишүүд дурдаад байгаа нь улс төрийн асуудал байх харин хууль эрх зүйн орчин хангалттай Дээд Шүүхийн шийдвэр цаасаар албажиж гарч ирснээр шийдвэр заавал биелэх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим органик хуулийн хэрэгжилт бодитой хэрэгжих юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно2 сар 5. 15:50УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 21. 16:34Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 21. 16:32Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа2024, 11 сар 28. 16:30Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна2024, 11 сар 11. 16:28Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 11 сар 1. 17:26Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 10 сар 15. 10:23Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог2024, 10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд2024, 9 сар 29. 16:19Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна2024, 9 сар 18. 16:22Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!2024, 9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!2024, 9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?2024, 9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй2024, 9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог2024, 9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ2024, 9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна2024, 9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...2024, 9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ2024, 9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон2024, 9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ2024, 9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ2024, 9 сар 17. 7:33Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.2024, 9 сар 6. 16:20Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ2024, 8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!2024, 8 сар 28. 13:00Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар2024, 8 сар 27. 11:18Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа2024, 8 сар 23. 14:23Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа2024, 8 сар 14. 17:14Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна2024, 8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ2024, 8 сар 13. 12:22

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.