Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан


Newszone.mn
1-р сарын 18
10 цаг 43 минут

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт “МТАС” түншлэлийг хууль бусаар шалгаруулсан тухай “ Нүүрсний” гэх хэргийн сонсголын үеэр шинжээч танилцуулсан. МТАС нь “Монголиан контракт майнинг сейрвис”, “Таван хур”, “Админерал”, “Спэйшлмайнинг сервес” ХХК гэх таван компанийн түншлэл байсан бөгөөд үүнд Засгийн газрын зарим гишүүний хамаарал бүхий хэмээн нэр холбогдсон. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” ХХК-тай нэр холбогдсон юм. Хэдийгээр дээрх түншлэлийн үйл ажиллагаа эхлээгүй ч тухайн түншлэлд давуу эрх олгож, хууль зөрчсөн гэж Хянан шалгах түр хорооноос үзсэн.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн мягмар гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-д Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох чиглэл өгсөн тухай мэдээлэл гарсан юм. УИХ-ын шийдвэр гараагүй байхад ЗГХЭГ-аас ийм үүрэг өгөх нь хууль зөрчих үү гэх эргэлзээг үүсгэсэн бөгөөд энэ тухайд УИХ-ын чуулган дээр Хянан шалгах түр хорооны тайланг хэлэлцэх үеэр хөндөгдсөн юм. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсыг олон сая ам.долларын өрөнд оруулах “операци” байхыг үгүйсгэхгүй” гэх хариулт өгсөн нь Д.Амарбаясгаланг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг үгүйсгэхгүй гэдгээ батлав.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Оюунчимэг гишүүн Монгол Улсын ЗГХЭГ-ын даргаас Бортээгийн нүүрсний уурхайн гэрээт борлуулагчийг сонгон шалгаруулах тендерийг цуцлах үүргийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс 50 сая долларын өрөнд энэ түр хорооны хяналт шалгалтаас болоод орох эрсдэл үүсч байгаа юм биш үү гэж асууж байна.

Өөрөөр хэлбэл, Энхбаяраа чиний хяналт шалгалтаас болоод Монгол Улс 50 сая долларын өрөнд орчихож байгаа юм биш үү гэж асууж байх шиг байна. Тийм юм байхгүй. УИХ-ын хяналт шалгалтаар энэ асуудал анхнаасаа дуусах хүртлээ Монгол Улсын хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Нэг компанид давуу байдал олгосон хүмүүсийн албан тушаалын гэмт хэргийн асуудал үүний дараа яригдана. Мөн үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаар нэмж тодруулах шаардлагатай 30 сая ам.долларын асуудал шалгагдах ёстой. Энэ ямар учиртай бэлэн мөнгө хэнд хаашаа өгөгдсөн, хаанаас эх үүсвэртэй, яаж Монгол Улсын хилээр орж ирсэн бэ гэдэг асуудал шалгагдах ёстой.

Харин УИХ-ын түр хороо тайлангаа тавьж, УИХ-ын тогтоол гаргаж, үүнийг хүчингүй болгох шийдвэрээс өмнө амжиж Бортээгийн уурхайн тендерийг хууль бус байдлаар хүчингүй болгоод “хуульзүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон” гэдгээр Монгол Улсыг өрөнд оруулах операци явагдаж байгааг үгүйсгэхгүй. Эрдэнэс Монгол компаниас Тавантолгой ХК-ийн БЭТ-д өнөөдөр үүнийг яаралтай хүчингүй болгох бичиг явсан байна билээ. Энэ асуудал хууль тогтоомжийн дагуу УИХ-ын шийдвэрийн дагуу хүчингүй болох ёстой. Тэгж байж, энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж, Монгол Улс ямар нэг компанийн өмнө хариуцлага үүрэх нөхцөл байдал үүсэхгүй. Тэгэхээр УИХ-ын тогтоолоор өмнө түр хороо тайлангаа тавихаас өмнө урьтаж, хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож Монгол улсыг олон сая долларын өрөнд унагах санаархалтай үйл ажиллагаа явагдаж байхыг би үгүйсгүй.

Тийм ч учраас Тавантолгой компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ганбатад энэ асуудлыг УИХ-ын шийдвэр гарахаас өмнө шийдвэрлэхгүй байхыг сануулсан” хэмээн чуулганы танхимд хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд9 сар 29. 16:19Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ9 сар 17. 7:33Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!8 сар 28. 13:00Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ8 сар 13. 12:15Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу8 сар 13. 11:57Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа8 сар 13. 11:14Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан8 сар 13. 11:01Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ8 сар 13. 10:02Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг8 сар 13. 9:02Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна8 сар 13. 8:30Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа8 сар 13. 8:05Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна8 сар 13. 7:30Дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 13. 7:10Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.