Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү


Newszone.mn
1-р сарын 18
15 цаг 45 минут

Бидний өдөр тутмын ажил хэрэг, хоорондын харилцааг холбож амар хялбар болгож байдаг зүйлсийн нэг бол яалт ч үгүй гар утасны үүрэн телефоны компаниудын нэвтрүүлсэн үйлчилгээ. Өнөөдөр Монгол Улсад үүрэн телефоны үндсэн дөрвөн томоохон компани бий. Тэдгээр дотроосоо бүр ч тэргүүлэх зэрэгт эрэмбэлэгдэх нь 1996 онд байгуулагдсан Мобиком корпораци ХХК. Манай улс давхардсан тоогоор 3 сая хүн гар утас хэрэглэдэг гэж үзвэл 1.6 сая хэрэглэгчидтэй монопол гэж хэлж болохуйц компани. Гэтэл тухайн компанийн иргэдээс татан төвлөрүүлж буй орлоготойгоо хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ нь дүйцэж чадаж байна уу гэдэг асуудал шүүмжлэл дагуулсаар өдийг хүрсэн.

Тухайлбал иргэд, хэрэглэгчид одоо үед гар утаснаасаа өөртөө болон нэг нэгэн рүүгээ дата, нэгж явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Хүмүүс нэгж, дата гэх мэт бага мөнгөн дүнгээр хийгддэг үйлчилгээг авахдаа дугаар буруу бичих, андуурагдаж бичигдэх зэрэг алдаатай гүйлгээ хийх тохиолдолд тэр мөнгө Мобиком корпораци ХХК-ны дансанд шилжүүлэгдэж, хэрэглэгчид бага мөнгөн дүн учир буцааж аваагүй тохиолдлын тоо олширсоор нийт хагас тэрбум төгрөг, магадгүй түүнээс их дүнд хүрсэн байх магадлалтай. Үзүүлээгүй үйлчилгээнийхээ төлөө сул хуримтлагдсан тэр их хэмжээний мөнгийг  Мобиком корпораци хэрэглэгчдэд мэдэгдэж, эргүүлэн олгохгүйгээр юу хийдэг вэ?  гэсэн асуулт болон асуудал эндээс ургаж байна. Энэ асуултад зарчимч, өндөр ёс зүй хариуцлагыг эрхэмлэгч гэдгээрээ алдартай Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгч чадах уу? Эсвэл тэд энэ талаар огт мэддэггүй юу?!  

Г.Нягт



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ6 цаг 32 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ8 цаг 28 минутын өмнөЦагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй5 сар 1. 9:31АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ5 сар 1. 8:30“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал5 сар 1. 8:30Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ5 сар 1. 8:17Б.Гүнбилэг: Хүний эрхийн тухай мэдлэг боловсрол холдоод байвал сэтгэлтэй баймаар байна4 сар 30. 11:00Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ4 сар 30. 10:30“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!4 сар 30. 10:00Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу4 сар 30. 9:30Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий4 сар 30. 8:58Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!4 сар 29. 10:30Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв4 сар 29. 10:00Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ4 сар 29. 9:30Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 9:00Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”4 сар 26. 9:27А намын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой4 сар 25. 11:00Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна4 сар 25. 10:03Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав4 сар 24. 11:37Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхийг нэмэгдүүлэх нь яллах, цагаатгах талын баримтыг бүрэн цуглуулахад дөхөмтэй4 сар 24. 11:19Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 24. 11:00Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 10:30Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 10:00

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.